Оддын нэг нэгэндээ өгсөн ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Бидний киноноос л хардаг алдартай хүмүүс бусдын адил жаргал, зовлонг туулсан, туулж яваа хүмүүс байдаг. Тэдний нэг нэгэндээ өгсөн зөвлөгөө танд ч гэсэн амьдралыг ойлгоход туслах болно.


Тэйлор Свифт Селена Гомез-д:

“Чамайг илүү сайн болгодог, санаа сэдэл өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх ёстой”

Рианна Кара Делевиньд зөвлөсөн нь:

“Ажилдаа төвлөрөөд өөрийгөө мартах амархан. Энэ нь асуудлаас гарах нэг хэлбэр. Тэгэхээр чи ганцаардаж, уйлмаар болж байвал уйл”

Роберт Дауни Том Холландад:

“Өөрийнхөөрөө бай. Зөв бол зөв л байг. Буруу бол буруу л байг”

Брэдли Купер Леди Гагад:

“Өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй байх нь хэвийн зүйл. Юу хүсэж байгаагаа дагаж алх”

Женнифер Лоуренс Бри Ларсонд:

“Оскар авчихлаа гээд өөрийгөө төгс байлгах гэж дарамтад бүү ор. Эрдмийн зэрэг хамгаалсан, диплом авсан гэж бод”

Женнифер Лоуренс Шайлин Вудлид:

“Хэцүү үеүд байдаг. Гэхдээ энэ нь чамайг ирээдүйн амжилтад хөтөлнө”

Кейт Бланшетт Натали Портманд:

“Зүгээр л барьж аваад хийх хэрэгтэй. Айж түгших нь тус болохгүй”

Хлоя Морец Ким Кардашьянд:

“Залуу охидод сайн үлгэр жишээ үзүүлэх нь ямар чухал гэдгийг чи ойлгож байгаа нь мэдээж. Биеэсээ гадна бусдад харуулах зүйл байдагт сургах хэрэгтэй”

Сильвестр Сталлонегийн Крисси Метцид өгсөн зөвлөгөө:

“Амжилт гэдэг бол нөхцөл байдлыг эсэргүүцэх чадвар”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top