Энэ онд ЭЭЖ БОЛОХ одод

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

2020 онд ээж болох оддыг нэрлэе. Тэдэн дунд анх удаагаа ээж болох гэж байгаа болон тав дахь хүүхдээ хүлээж буй бүсгүйчүүд ч бий.


Жижи Хадид, Зейн Малик нар

25 настай модель бүсгүй, 27 настай дуучин хоёр удахгүй эцэг эх болно. Жижи таван сартай жирэмсэн аж. Тэд таван жил гаруй үерхэж байгаа юм. Хоёр жилийн өмнө тэд хэсэг зуур салсан ч эргээд нийлсэн.

Леа Мишель ба Зенди Рич

33 настай жүжигчин бүсгүй Леа, бизнесмен Зенди Рич нар 2017 онд танилцаж, 2019 онд хуримаа хийжээ. Тэд анхны хүүхдээ хүлээж байгаагаа өнгөрсөн сард мэдээлсэн.

Алек болон Хилария Болдуин

36 настай Хилария, 62 настай Алек нар дөрөв дэх хүүхдээ хүлээж байна. Алекийнх өмнөх гэрлэлтээс нь төрсөн охиныг оруулаад таван хүүхэдтэй болж байгаа юм.

Крис Прэтт ба Кэтрин Шварценеггер

Жүжигчин залуу, Арнольд Шварценеггерийн охин хоёр өнгөрсөн жил гэрлэсэн билээ. Кэтрин анх удаагаа ээж болж байгаа бол Крист өмнөх гэрлэлтээс нь төрсөн долоон настай хүү бий.

Руперт Гринт болон Жоржия Грум

“Харри Поттер”-оор танигдсан жүжигчин хувийн амьдралаа маш нууцалдаг ч сүйт бүсгүй нь жирэмсэн болсон талаар бүгдэд зарлажээ.

Орландо Блум ба Кэти Перри

35 настай дуучин бүсгүй анхны хүүхдээ хүлээж байгаа бол найз залуу, 43 настай Орландо нь өмнөх гэрлэлтээс төрсөн нэг хүүтэй.

Анастасия Шубская болон Александр Овечкин

Алдартай хоккейчийнх хоёр дахь хүүхдээ хүлээж байна. Тэдний том хүү нэг ой гаруйтай. Анастасия, Александр нар одоо Вашингтонд амьдарч, хөл хорионы дэглэмийг чандлан сахиж байна.

Саша Зверева болон Дэн Уолбран

Дуучин бүсгүй дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард гурав дахь удаагаа америк залуутай гэрлэсэн билээ. Саша өмнөх гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top