Эдгээр алдартай хүмүүсийн охид өсөж том болоод үзэсгэлэнтэй бүсгүйчүүд болон хувирчээ.
Шайло Жоли-Питт
Шайло Жоли-Питт саяхан олны өмнө гарахдаа ээж Анжелина Жолигийнхоо гоо үзэсгэлэнг ч дарахаар хөөрхөн болсон байв. Саяхан л эрэгтэй хүүхдийн хувцас өмсөж, хүйсээ солиулахыг хүсэж байсан Шайло аав, ээжийгээ дуурайсан үнэхээр хөөрхөн охин гэдгээ харуулсан.
Тэр эргээд эрэгтэй хүүхэд шиг стилээр хувцаслах уу, охидын стильд орсон уу гэдэг нь тодорхойгүй ч ямартаа ч Шайлод эмэгтэй хувцас төгс зохиж байгаа юм.
Элла Блю Траволта
Жон Траволтагийн охин Элла улаан хивсэн дээгүүр явахдаа шуугиан тарьсан билээ. Гэнэт сайхан бүсгүй болон хувирсан Эллагийн төрх өмнөхөөсөө огт өөр болжээ.
Эвер Андерсон
Жүжигчин Милла Йововичийн охин Эвер саяхан үсээ цайвар өнгөөр будаж, стилээ эрс өөрчилсөн. Кинонд дүр бүтээснийхээ дараа тэрбээр загварын бурхан тэнгэр болон хувирсан гэлтэй.
Валентина Палома Пино
Жүжигчин Сальма Хайекийн охин Валентина ээжтэйгээ хамт анх удаа олны өмнө гарч ирсэн ч гоо үзэсгэлэнгээрээ олныг алмайруулж чаджээ. Гуравхан жилийн өмнөх байдлаасаа тэр ямар их өөрчлөгдөө вэ.
Дева Кассел
Жүжигчин Моника Беллуччи, Венсан Кассел нарын охин Дева аль хэдийн загварын бурхан тэнгэр болжээ. Бүсгүй ээжтэйгээ гадаад байдлаараа төдийгүй хувцаслалтаараа адилхан.
Саяхан л жийнс, футболктой жирийн өсвөр насны охин байсан Дева одоо үзэсгэлэн гоо бүсгүй болжээ. Тэр цаашид бидэнд юу харуулах бол.
Сэтгэгдэл ( 0 )