Оддын найз залуусаас нь гоё бие хамгаалагчид

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Кевин Костнер, Уитни Хьюстон нарын тоглосон “Бие хамгаалагч” киног бүгд мэднэ. Тэгвэл энэ киноных шиг үйл явдал бодит амьдралд ч бий. Амжилттай яваа сайхан бүсгүйчүүд төгс биетэй, сайхан залуусаар хамгаалуулах нь их. Нөхөр, найз залуугаасаа ч илүү сайхан бие хамгаалагчтай одод хэн хэн бол?


Паскал Дювье (Ким Кардашьяны бие хамгаалагч байсан)

Паскал Дювье алдартай хүмүүстэй олон жил ажилласан. Ким Кардашьян түүнийг байнга магтдаг байв. Ким цахим хуудсандаа Паскал шиг залуугаар биеэ хамгаалуулж явахад юунаас ч айдаггүй гэж бичиж байлаа. Бүсгүйн найзууд болон нөхөр Канье Уэст нь түүнийг бие хамгаалагчтай нь хардах нь мэдээж. Гэхдээ тэд удаан зовоогүй юм. Парист болсон дээрмийн дараа Ким Кардашьян Паскалыг өөрөө халжээ.

Жулиус де Боер (Бейонсегийн бие хамгаалагч)

Паскалаас ялгаатай нь Жулиус Бейонсегийн сольшгүй бие хамгаалагч. Дуучин бүсгүй юуг ч үл харгалзан түүнтэй хамт олон жил ажиллаж байгаа. Тэр мэргэжлийн хамгаалалтын компанийн захирал, олон хэлтэй залуу. Боер гурван гадаад хэлтэй, мэдлэг чадвар өндөртэй залуу.

Виктория Бекхэмийн бие хамгаалагч

Бейонсегийн нэгэн адил Виктория Бекхэм шилдгүүдээс сонгожээ. Өндөр, цэнхэр нүдтэй, бараан үстэй энэ залуу Викториягийн нэгэн адил стиллэг, төгс биетэй. Ерөнхийдөө бол төгс бүсгүй төгс бие хамгаалагч хоёр.

Питер ван дер Вин (Адель, Леди Гага нарын бие хамгаалагч)

Голландад төрсөн энэ сайхан залуу хууль, хяналтын байгууллагад ажиллаж байсан. Албанаасаа гараад тэрбээр бодибилденгийн том тэмцээнд оролцож, “Европын мистер” болжээ. Энэ нь түүнийг оддын дунд эрэлттэй бие хамгаалагч болгосон бөгөөд Адель, Леди Гага хоёр түүнийг хамгаалагчаараа авахыг хүсэхэд тэр хоёуланд нь зөвшөөрсөн.

Грег Ленц (Женнифер Лоуренсын бие хамгаалагч байсан)

Жен сайхан залуустай ажилладаг нэгэн. Грег Ленц эхнэртэй ч Женнифер Лоуренстэй холбож бичдэг хэвлэлүүд бий. Залуу жүжигчин бүсгүйг хамгаалахаас гадна нохойд нь ч санаа тавьдаг байв. Нохойтой зугаалж байхдаа тэр илүү дур булаам харагддаг гэж шар хэвлэлүүд бичдэг.

Том Лоренцо (Кэти Перригийн бие хамгаалагч)

Кэти Перригийн бие хамгаалагчийг жүжигчинтэй андуурах хүмүүс олон. Анх хараад “Хью Жекман үү дээ?” гэмээр энэ залуу Кэти Перригээс алхам ч холддоггүй. Том Лоренцо хүнд атлетик болон спортын бусад төрлөөр хичээллэдэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.118.210) 2020 оны 06 сарын 14

DfzbVTQE3iw

2  |  0
.(64.119.22.118) 2020 оны 06 сарын 12

C3P9ACu0YKo

0  |  0
Top