Дэлхийн улс орнуудын удирдагчдын цалин хэд вэ?

2019 оны 07 сарын 18

Бид дэлхийн 13 орны ерөнхийлөгч, төрийн тэргүүдийн жилийн цалинг танилцуулж байна. Зарим нь хэт бага, зарим нь хэт их мэт танд санагдах байх. Дэлхийн хамгийн том гүрний Ерөнхийлөгч бүтэн жилд таны өдрийн цалингаас бага мөнгө авдгийг мэдэхэд танд таатай санагдах нь лавтай.

13. Доналд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгч

Жилд $ 1

Доналд Трамп жилийн 400 мянган долларын цалингаас татгалзаад ($ 33000 сард, $ 1095 өдөрт) жилд 1 долларын цалин авна гэдгээ мэдэгдсэн. Мэдээж 3 тэрбум долларын хөрөнгөтэй хүн цалингүй ажилласан ч болно. Түүнээс өмнө Герберт Гувер, Жон Кеннеди нар цалингүй ажиллаж байв. АНУ-д сарын дундаж цалин 1160 доллар.

12. Ши Жиньпин, БНХАУ-ын дарга

Жилд $ 20500

Ши дарга жилд $ 20593 ($ 1716 сард, $ 56 өдөрт) авдаг. 2015 онд цалинг нь 62 хувиар нэмсний дараах тоо гээд бодоод үз. Дарга өөрөө, эхнэр, охин нь ч хувийн бизнес байхгүй. Гэхдээ ойрын хамаатнуудынх нь хөрөнгө 376 сая доллараар үнэлэгддэг. Хятадад сарын дундаж цалин 150-300 доллар.

11. Саули Ниинистё, Финландын Ерөнхийлөгч

Жилд $ 146700

Дэлхийн хамгийн амгалан тайван, чинээлэг орны Ерөнхийлөгч жилд 146700 долларын (сард $ 12225, өдөрт $ 402) цалинтай. Финландын сарын дундаж цалин 2000 доллар.

10. Владимир Путин, ОХУ-ын Ерөнхийлөгч

Жилд $ 151000

Владимир Путин жилд 151032 долларын цалинтай нь сард 12586, өдөрт 414 доллар авдаг гэсэн үг. ОХУ-ын сарын дундаж цалин 140 доллар.

9. Тереза Мэй, Их Британийн Ерөнхий сайд

Жилд $ 198500

Улс орноо хатуу гараар удирдаж байгаа энэ хатагтай жилд 198509 доллар (сард 16542, өдөрт 544 доллар) авдаг. Их Британийн сарын дундаж цалин 1569 доллар.

8. Эмманюэль Макрон, Францын Ерөнхийлөгч

Жилд 211500

Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч жилд 211530, сард 17628, өдөрт 580 долларын цалинтай. Улстөрч болохоосоо өмнө Макрон банкны салбарт ажиллаж, “Санхүүгийн Моцарт” нэр зүүж байв. Францын сарын дундаж цалин 1758 доллар.

7. Жимми Моралес, Гватемалагийн Ерөнхийлөгч

Жилд $ 232000

Гватемалын Ерөнхийлөгч Жимми хошин шогийн жүжигчин байсан хүн. Тэр Латин Америкийн орнуудын хамгийн өндөр цалинтай Ерөнхийлөгч. Жилийн цалинг нь хувааж үзвэл сард 19300, өдөрт 634 долларын цалинтай. Гэхдээ тэр сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж, цалингийнхаа талыг сайн үйлсэд хандивладаг. Гватемалын сарын дундаж цалин 200 доллар.

6. Ангела Меркель, Германы канцлер

Жилд $ 263000

Ангела Меркель жилд 263 мянга, сард 22 мянга, өдөрт 720 долларын цалинтай. Тэр албаны байрнаас татгалзаж, нөхөртэйгөө цуг Берлинд жирийн байранд амьдардаг. Германд сарын дундаж цалин 1780 доллар.

5. Жастин Трюдо, Канадын Ерөнхий сайд

Жилд $ 267000

Канадын Ерөнхий сайд жилдээ 267415 долларын ($ 22285 сард, $ 733 өдөрт) цалинтай. Тэрээр нэг удаа анд найз хунтайж Карим Ага-Ханы мөнгөөр Багамын аралд амарсан нь том шуугиан тарьсан. Трюдо уучлал гуйсан билээ. Канадын сарын дундаж цалин 1400 доллар.

4. Владимир Зеленский, Украины Ерөнхийлөгч

Жилд $ 336000

Украины Ерөнхийлөгч жилд 336 мянга, сард 28 мянга, өдөрт 921 долларын цалинтай. Энэ улсын сарын дундаж цалин 133 доллар.

3. Скотт Моррисон, Австралийн Ерөнхий сайд

Жилд $ 403700

Моррисон жилд 403745 долларын ($ 33645 сард, $ 1106 өдөрт) цалинтай. Австралийн сарын дундаж цалин 1900 доллар.

2. Ули Маурер, Швейцарын Ерөнхийлөгч

Жилд $ 437000

Швейцар улсад Ерөнхийлөгчийн албан тушаал бэлгэдлийн шинжтэй. Төрийн тэргүүнээ сайд нарын дундаас нэг жилээр сонгодог. Тийм болохоор цалин нь бусад сайдуудтай ижилхэн. Жилд 437 мянга, сард 36 мянга, өдөрт 1200 доллар. Швейцарын сарын дундаж цалинг хуулиар тогтоогоогүй.

1. Ли Сяньлун, Сингапурын Ерөнхий сайд

Жилд $ 2,2 сая

Ли Сяньлун албан тушаалаа алдарт ааваасаа өвлөн авсан. Дэлхийд түүн шиг өндөр цалинтай төрийн тэргүүн үгүй. Жилийн 2,2 сая гэдэг нь сард 147 мянга, өдөрт 7350 доллар болж байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайд цалингаа шударга, бодит цалин гэж үздэг. Энэ улсын 31 том албан тушаалтны цалинд жилд 53 сая доллар зарлагддаг гэнэ. Ли Сяньлуний цалин үүнээс их байсан ч олон нийтийн эсэргүүцлээр 36 хувь хассан юм. Одоо тэр Канад, Австри, Швейцарь, Бельги, ОХУ, Австралийн төрийн тэргүүдийг нийлүүлснээс ихийг авч байна. Сингапурын сарын дундаж цалин 1000 доллар

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элбэгдорж (66.181.161.71) 2019 оны 07 сарын 22

Монголын ерөнхийлөгчийн цалин нэг 1500000 зуушдээ тэгээд ерөнхийлөгчөөс буухаараа долларын тэрбумтан болдог тэр ямар учиртай вэ

0  |  0
Хятад(66.181.161.71) 2019 оны 07 сарын 22

Хужаагийн цалингийн доод хэмжээ 3500 юан болсон шдээ 400аас500доллар хүрч байна зүгээт нэг цэвэрлэгч тэгэж авч бхйна лээ

0  |  0
Mөнх(182.160.34.94) 2019 оны 07 сарын 21

ер нь бол ёс зүй л харагдаж байна.

0  |  0
xx(66.181.161.96) 2019 оны 07 сарын 20

Shi darga hamgiin yaduu yum bna

0  |  0
hudalch(64.119.27.201) 2019 оны 07 сарын 21

orosiin dundaj tsalin 140 dollar gedeg bol ogt hudalaa shuu.harin barag 600 dollar sh dee...

1  |  0
Zochin(66.181.161.76) 2019 оны 07 сарын 18

Tsalin hed ve gehin orond uls orondoo yu buteej ard olniihoo toloo yu hiij aldarshiv gevel sonin bna Manaid hulgaichid iluu gargaj idsenuu gehees dutahguig humuus medne

0  |  0
Zochin(66.181.161.76) 2019 оны 07 сарын 18

Tsalin hed ve gehin orond uls orondoo yu buteej ard olniihoo toloo yu hiij aldarshiv gevel sonin bna Manaid hulgaichid iluu gargaj idsenuu gehees dutahguig humuus medne

0  |  0
Zochin(66.181.161.76) 2019 оны 07 сарын 18

Tsalin hed ve gehin orond uls orondoo yu buteej ard olniihoo toloo yu hiij aldarshiv gevel sonin bna Manaid hulgaichid iluu gargaj idsenuu gehees dutahguig humuus medne

1  |  0
Top