АНУ-ын “Tesla” компанийг үндэслэн байгуулагч Илон Маскийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Neuralink” компани хүний тархийг тоон технологитой холбох технологийг танилцуулжээ.
Тус компани хүний үснээс нарийн утас бүтээж, ирээдүйд тархинаас компьютерт мэдээлэл дамжуулахад ашиглах гэнэ. Ингэхдээ мэс ажилбарын бус, лазерын тусламжтайгаар эл утсыг хүний тархинд суулгах аж. Энэхүү технологи нь саажилттай хүмүүст туслахад зориулагджээ. Тэд тархинд нь суулгасан чипийн тусламжтайгаар цахилгаан хэрэгслийг удирдах боломжтой болох юм. “Neuralink” компанийн төлөөлөгчид эл чипийг үзүүлсэн ч хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй яриагүй байна. Үүний сацуу, шинэ технологи хүний оюун ухааны боломжийг тэлж, сэтгэх үйл явцыг түргэсгэх аж.
Илон Маскийн хэлснээр, тус компани ирэх оны сүүл гэхэд өөрийн бүтээсэн системийг хүний биед суулгахаар төлөвлөж байна. Туршилтын хугацаанд тус компанийн мэргэжилтнүүд сармагчны тархиар компьютер удирдах туршилт хийсэн байна.
Ирээдүйд энэхүү технологи хүнд хиймэл оюун ухаантай нэгдэх боломжийг олгох гэнэ. Гэхдээ үүнд урт хугацаа шаардагдана гэж Маск онцолжээ.
2016 оны долоодугаар сард үүсэн байгуулагдсан “Neuralink” компанид Илон Маск 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тус компанийн ерөнхийлөгчөөр АНУ-ын бизнесмен Макс Ходак ажилладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )