“Төмөр” Майкийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 20

Америкийн алдарт боксчин Mайк Тайсоны амьдралын дүрмийг танилцуулж байна.

Дэлхий дээр намайг үзэн яддаг есөн сая хүн бий. Тэдний ихэнх нь цагаан арьстнууд. Тэглээ гээд яах ч билээ. Муусайн новшнууд миний нэрийг л зөв бичиж байвал болоо.

Би хүн зодох дуртай. Алдарт одууд хэн нэг нь дайрах вий гэж үхтэлээ айдаг. Харин би над руу дайраасай гэж хүсдэг. Халуун, хүйтэн ямар ч зэвсэггүй, хоёулхнаа зодолдох сайхан шүү. Би хүн зодох, бүр чанга зодох дуртай.

Би та нар шиг л хүн. Хориотой юм бүхэн надад таалагддаг. Сайхан хүүхэнтэй цуг байгаад түүн лүү дайрахгүй бол америк хүн биш гэсэн үг. Манай оронд худалч хүн олон. Бидэнд үүнийг хий, ингэж болохгүй гэж сургадаг. Гэвч нэг л нартай өдөр бид бүгд ижилхэн жирийн хүн гэдгээ ойлгож, Майкл Жордан ч бидний нэгэн адил эхнэрээ араар нь тавьдгийг мэднэ.

Эргэн тойронд минь дан худалчууд байдаг болохоор би энэ нийгэмд ганцаарддаг. Бүгд л бурхан тэнгэрт итгэдэг гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ Бурхны хэлснээс өөр зүйл хийцгээдэг. Хэрэв Есүс энд сууж байвал тэр надтай юм ярих болов уу? Есүс надад хайртай гэж та нар бодож байна уу?

Би лалын шашинтан. Есүс надтай хамт архи уугаад “Чи яагаад ийм муу хүн юм бэ” л гэж хэлэх байсан байх гэж боддог. Тэр хүнд гар шиг л байх байсан. Тэгээд л бид жирийн ярилцах байлаа. Христийн шашинт нэг ч хүн надтай сэтгэлээ уудлан ярилцаж байгаагүй. Тэд намайг шоронд хорьж, намайг муулсан нийтлэл биччихээд дараа нь сүмд очоод “Есүс сайн. Тэр биднийг аврахаар ирнэ” гэж хэлцгээдэг. Хэрэв Есүс дэлхийд бууж ирвэл энэ капиталистууд түүнийг алах гээд гүйцгээх байсан даа.

Би хэн нэгний тархийг зад цохиж байхыг харах та нарт таалагддаг биз дээ?

Жинхэнэ эрх чөлөө гэдэг бол юу ч үгүй байх. Ядуу байхдаа би хамаагүй чөлөөтэй байсан. Тэр үед намайг юу хийдэг байсан гэж бодож байна? Би цанын малгай, хуучин хувцсаа өмсөөд гудамжинд гарч, гуйлга гуйдаг байлаа.

Би хэн нэгэнтэй зодолдохдоо түүний сэтгэл санааг нь булаан авахыг хүсдэг. Түүний эр зоригийг нугалахыг боддог. Зүрхийг нь сугалаад өөрт нь үзүүлэхийг хүсэж байна.

Миний амьдрал хэдийнэ шийдэгдсэн. Надад ирээдүй байхгүй. Надад миний царай зүс, хүнтэй харилцаж байгаа байдал минь таалагддаггүй. Би хэзээ ч нийгмийн нэгэн хэсэг болохгүй.

Би хүний хамар луу цохихыг хичээдэг. Яагаад гэвэл хамрын ясыг нь тархинд нь шигтгэхийг хүсдэг.

Цэвэрхэн, ганган хувцасласан одоо цагийн баатруудыг харахаар ичдэг. Тэд миний өнгөрөөсөн шиг амьдралаар явбал нусаа хацартаа наагаад амиа хорлох байсан.

Би Тереза эх биш. Гэхдээ Чарльз Монсон ч биш.

Эрх мэдэлтэй хүний үгийг би сонсдог. Тэд хэчнээн муу хүмүүс байсан ч гэсэн ялгаагүй.

Шоронгоос гарч ирээд усанд орохыг л хамгийн их хүссэн. Арьсаа хуулах шахан хүчтэй үрж, бузар булай бүх юмаа арилгахыг хүссэн. Хэт хүчтэй үрснээс болоод сорвитой болсон.

Эмэгтэй хүн байх ямар хэцүүг би ойлгодог.

Шоронгоос гараад гэртээ ирэхэд бананы том том хайрцагнууд байлаа. Эхлээд хог гэж бодоод хаях гэтэл 30 хайрцаг дүүрэн ном байсан. Энэ бүх номон дахь мэдээлэл одоо миний толгойд байгаа. Хүнд уншсан ном, учирсан хүмүүс нь хамгийн их нөлөө үзүүлдгийг би ойлгосон.

Хувьсгалын тухай номыг хэн нэг нь уншсан цагаас хувьсгал эхэлдэг.

Би мөрөөдөгч. Тэнгэрийн од хүртэл дүүлэхийг би хүсэж байна. Одонд хүрэхгүй байлаа ч үүл самардах хүсэлтэй.

Энэ муу Хэмингуэй фашист, арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй өөдгүй амьтан ч нэг зүйл дээр зөв байсан. Түүний хэлсэн "Эр хүнийг алж болно, ялж болохгүй" гэдэг үг миний толгойд байнга бодогддог. Хэрэв чи шазруун, зүтгэлтэй байвал хүссэн юмаа авч чадна. Биднийг хэн ч ялахгүй. Миний байнга боддог бас нэг зүйл бол цаг хугацаа. Цаг биднийг хүлээхгүй. Яг л ном шиг. Эхлэл, өрнөл, төгсгөлтэй.

Би Уитни Хьюстоны гэрт зочилж байлаа. Маш том сайхан байшинтай юм. Тэр надад “Чи сайхан байртай бол. Алдар нэртэй ч эд баялаггүй бол ямар хэрэг байх вэ” гэж хэлсэн. Би тийм тэнэг хүн байх уу гэж бодож байлаа. Тэгвэл энэ Холливудад улс орон даяар алдартай мөртлөө хов хоосон улсууд зөндөө байдаг. Зарим нь бүр өлсөөд л явж байдаг юм.

Мөнгийг дэмий үрж болохгүй. Харин хадгалах хэрэгтэй. Мөнгө бол загас барих өгөөш гэсэн үг.

Би хэнтэй ч зодолдоно. Кличко ч байна уу, Брюстер бил үү, ер нь хэн ч байсан ялгаагүй. Үнэндээ би одоогийн хүнд жингийн боксчдын ихэнхийх нь нэрийг мэдэхгүй.

Заримдаа би өөрийнхөө хэн болохыг мэддэггүй юм. Ээж чиний аавыг Жимми Киркпатрик гэдэг байсан гэж хэлсэн ч төрсний гэрчилгээ дээр Перселл Тайсон гэж байлаа. 38 хүрсэн хойноо аавыгаа хэн байсныг мэдэх гэж паспортоо харахад хачин санагддаг юм шүү.

Яагаад ч юм би хэт олон "Бентли" худалдан авч эхэлсэн.

Би замбараагүй байдлыг хөхүүлэн дэмжигч байлаа.

Би хар арьстан. Би хүмүүсийг жижиг өөдөс болтол нь зоддог хүчирхэг, том хар арьстан.

Айдас бол чиний хамгийн сайн нөхөр, мөн дайсан чинь. Яг л гал гэсэн үг. Галыг эзэмшвэл хоол хийж болно. Харин хянаж чадахгүй бол бүхнээ түймэрт алдана.

Үхэл хэзээ ч амьдралтай зэрэгцэж чадахгүй. Амьдралаас илүү үхэл гэж байхгүй. Амьд байгаа л бол чи амьдар.

Тайвшруулах эм надад та нарыг бүгдийг чинь алах хүслээ л дарахад тус болдог.

Одоо хүртэл амьд байгаадаа би баярлаж явах ёстой байж магадгүй.

Баян байхдаа би нэр хүндтэй, том гар байлаа. Гэвч хоосорсон чинь бүгд надаас холдсон. Заримыг нь би өөрөө хөөгөөд явуулсан. Гэр бүлийнхэн маань бүгд үхэж, цор ганцаар үлдсэн. Магадгүй би дэлхий дээрх хамгийн тэнэг боксчин байх.

Би Майк Тайсон. Үргэлж Майк Тайсон байх болно.

Хотоос тагтааг хөөж гаргах гэдэг хүмүүсийг би ойлгодоггүй. Нэг ч тагтаа ямар ч хүнийг зодож байгаагүй байх.

Тэр нэг нөхрийн чихийг хазаж байсан үеэсээ би их өөрчлөгдсөн.

Би хэзээ ч аз жаргалтай болохгүй. Ганцаардаж яваад үхэх нь ойлгомжтой. Насаараа л ганцаараа явлаа.

Шоронд байхдаа би ном их уншдаг байлаа. Толстой овоо гар шүү. Түүний номыг хүн болгон унших ёстой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Bi(59.153.112.145) 2019 оны 07 сарын 20

Yu ve nadad ih taalagdalaa ovoo tersluu gar bnda

0  |  0
Top