Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 21

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны долоодугаар сарын 10-ны өдөр үл таних хоёр хүн орж, хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан хэргийг шалгаж байгаа тухай  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРгэн(66.181.161.49) 2019 оны 07 сарын 24

Өвөө шигээ хүн рүү мэс гаргаж байдаг гарыг нь огтол нүд чихийг нь огтол ух насаар нь шоронд хатаа

1  |  0
Иргэн(66.181.161.49) 2019 оны 07 сарын 24

Нямдоржоо наад дээрэмчидээ нэр ус царай зүсийг нь ил гаргаач ээ хамтрагч чинь биш л юм бол

1  |  0
Ард(66.181.179.209) 2019 оны 07 сарын 24

Царай зүсийг ил гаргаж байгааж ээ юун алуурчины эрх вэ хүн алж байна шүү дээ

1  |  0
Зочин(66.181.179.209) 2019 оны 07 сарын 24

Эд нарыг цааш харуул хэзээч засрахгүй дахиад л хэрэгхийн хүний амь хөнөөж чадах малууд байна хүн рүү хутга чиглүүлж байгаа юм чинь хүн ална гэсэн үг шүү

1  |  0
Top