Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.М-д холбогдох хахуулийн хэргийг мөрдөн шалгаж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Тодруулбал, нэр бүхий аж ахуйн нэгжийн захирлууд Г.Г, Ц.М болон иргэд О.М, Л.О, Э.А, Г.М нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.М-д барилгын зураг төслийг шуурхай хянуулж, дүгнэлт гаргуулах зорилгоор тус бүрдээ нийт 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top