ТАНИЛЦ: Дараах замууд нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 21

Ирэх пүрэв гараг буюу долоодугаар сарын 25-наас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал, 

1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. 
 



2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд
 



3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж
 



4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам тус тус долоодугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтанд орно. 
 

Дээрх өөрчлөлт долоодугаар сарын 25-ны пүрэв гаргаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.200) 2019 оны 07 сарын 21

Нэмж ордны баруун болон цэцэг төвийн баруунталыг бас нэг урсгалтай болгомоор юм

0  |  0
Top