Өнгөрсөн амралтын өдрүүдэд 81 согтуу жолоочийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд 411 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 245 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд таван хүн бэртэж, орон нутагт нэг хүний амь хохирчээ. 

Зам тээврийн ноцтой ослоос дурдвал, энэ сарын 20-ны 03:20 цагт Дундговь аймгийн Луус сумын хоёрдугаар багийн нутаг "Наран" гэх газар засмал замд "Lexus-470" загварын автомашин "Howo" загварын автомашинтай мөргөлдөж, зорчигч 46 настай эмэгтэй нас барьжээ. Эл хэргийг харьяаллын дагуу тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 

Амралтын өдрүүдэд бүртгэсэн ослын гурав нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос болсон байна. Замын цагдаа нар эдгээр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Иймд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурдаа тохируулж, хамгаалах бүс зүүж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top