Бугын 500 кг ясан эвэр хууль бусаар тээвэрлэж байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бугын эвэр хууль бусаар ачиж явсан иргэнийг илрүүлжээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй "Porter" маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан бугын 500 кг эвэр илрүүлсэн байна. Улмаар иргэн Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top