СХД Сөүл хотын Кангбук дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

БНСУ-ын Сөүл хотын Кангбук дүүргийн Засаг дарга ноён Пак Кём Сү тэргүүтэй төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /2019.07.23/ зочиллоо.

Энэ үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн, Кангбук дүүргийн Засаг дарга ноён Пак Кём Сү нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр тус дүүргүүд ирэх жилүүдэд эдийн засаг, байгаль орчин, боловсрол, соёл аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top