Автомашины улсын дугаарын “УАА” шинэ серийг маргааш олгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ.

Тодруулбал, маргаашаас олгогдох автомашины улсын дугаарын УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд https://burtgel.transdep.mn-с дугаараа нээлттэй сонгож авах боломж олгож байгаа юм байна.

Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох юм байна.

Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1.003.922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 57.568 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт ажээ.

2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр олгогдоогүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499.950 дугаар байдгаас өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсээд байгаа аж. Нийслэл хотод олгогдох дугаарын нөөц ийнхүү дууссантай холбоотой улсын дугаарын “УАА” шинэ серийг маргаашаас олгохоор болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nymaa(202.179.26.170) 2019 оны 07 сарын 23

uaa0001 . -s 0009 hurtel ymar boosuud ni awah boloo

0  |  0
Top