Гуч гаруй кг муудсан махаар хуушуур хийх гэж байсныг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт болсон “Их хурд 8” баяр наадмын үеэр хяналт шалгалт явуулжээ. 

Шалгалтаар муудсан 33,2 кг буюу 292.000 төгрөгийн үнэ бүхий мах илрүүлж, газар дээр нь устгуулан, шаардлага хангахгүй муудсан хоол хүнс хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлжээ.

Иймд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гуанз болон вагончик, контейнероор үйлчлүүлэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.131.242.38) 2019 оны 07 сарын 24

өөрсдэд нь идүүл

0  |  0
иргэн(202.9.42.11) 2019 оны 07 сарын 24

иргэдийн эрүүл мэнд амь насанд хор хөнөөл учруулсан гэж үзэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг болмоор юм. Нийтийн хоолны газрт ийм асуудал их бий.

1  |  0
Top