“Балдорж” шагналын улирлын шалгаруулалт дүнгээ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог  “Балдорж” шагналын шалгаруулалт жилийн турш улирал тутамд дүн гаргах зарчмаар явдаг. Энэ оны гуравдугаар удирлын дүн гарсныг “Балдорж” шагналтныг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүн танилцуулсан. 

Шалгаруулалтад оролцох бүтээлийг зөвлөх багийн гишүүд санал болгодог ба тус багийн 10 гишүүнээс ес нь санал ирүүлсэн байна. Зөвлөх багийн гишүүдийн ирүүлсэн есөн саналыг шүүгчдийн бүрэлдэхүүн зөвшөөрсний зэрэгцээ шүүгчдийн зүгээс шалгаруулалтад гурван бүтээлийг нэмж санал болгожээ.

Шүүгчдийн саналаар шалгаруулалтад орж ирсэн бүтээлүүдийг тодруулбал, долоо хоног тутмын “Толь” сонины эрхлэгч, сэтгүүлч Д.Дамдинжавын “Сандуйн жүд” памфлет, “Гурван гарын муушиг” нийтлэл, ikon.mn сайтын сэтгүүлч Ч.Болортуяагийн “Боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулья” цуврал нийтлэл, “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Отгоны “Хятадын “Дун юань” компани дөрвөн жил хууль бусаар олборлолт явуулжээ”,  “Хулгайлагдсан хоёр вагон самар” эрэн сурвалжлах нэвтрүүлэг тус тус нэрлэгджээ.

Шагналын шалгаруулалтын зөвлөх багийн гишүүдийн санал болгосон бүтээлүүд болон шүүгчдийн бүрэлдэхүүн бусад мэдээллийг зургаас үзнэ үү!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top