ЗИНДАА 2019.07.24 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

#1 Б.МӨНХБААТАР: ЧӨДӨРТЭЙ МОРИНООС ЧИРЭГДЭЖ НАС БАРАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

Дорноговь аймагт хилийн цэргийн байлдагч нас барсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр гарсан. Хэргийг эргэн сануулбал, тус аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй алга болсон байдаг.

Улмаар цэргийн анги болон цагдаагийн бие бүрэлдэхүүн байлдагчийг 48 цаг эрэн хайсны дүнд тавдугаар сарын 28-ны өдөр хилийн 767-р тэмдэгт орчмоос цогцос нь олдсон юм. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байсан ба нэг удаагийн хүнд цохилтын улмаас нас барсан гэх албан ёсны дүгнэлтийг шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс албан ёсоор гаргаад байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Д.ГАНГАБААТАР: ЗӨВШИЛЦӨЛ ХЭРХЭН ЯВАХААС ХАМААРЧ ДАРААГИЙН УИХ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАХ УУ ГЭДЭГ ХЭМЖЭЭНД ОЧИЖ БАЙНА

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Үндсэн хууль судлаач Дашбалбарын Гангабаатартай ярилцлаа.


-Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн төсөл, саналаа УИХ-д өргөн барьснаар гацаанд орлоо гэж байна. Гэвч хэлэлцүүлэг өрнөж байна л даа. Үндсэн хууль судлаачийн гэдэг утгаар нь таны байр суурийг сонирхмоор байна...

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэд хэдэн парламент дамжин яригдсан. 1992 онд батлагдсан манай Үндсэн хуулийг сайн болсон гэж гадна, дотнын судлаачид дүгнэсэн байдаг. Үндсэн хуулийг өөрчилж болно. Гэхдээ маш хатуу шалгууртай байх ёстой. Шалгуур нь хатуу байлаа гээд өөрчилж болохгүй гэсэн үг биш.

Төрийн институц хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийн хувьд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага бий. Үе үеийн парламент хийгээд улс төрийн намууд энэ асуудлыг хөндөж ирсэн. 2000 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлсэнгүй, иргэд, судлаачдын оролцуулалгүй баталсан гэдэг. Тэр утгаараа Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа энэ үед Ерөнхийлөгч, төрийн бусад институц, иргэд, судлаачид бүгд оролцох ёстой. Энэ утгаар нь авч үзвэл Ерөнхийлөгчийн оруулсан саналыг хэлэлцэх, тусгах шаардлагатай.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ШУУРХАЙ: "ГОВЬ" ХК-ИЙН БОХИРЫН ЛАГАНД 18 НАСТАЙ ЗАЛУУ УНАЖ, АМИА АЛДЖЭЭ

"Говь" ХК-д ажиллаж байсан 18 настай Л гэх залуу өчигдөр /2019.07.23/ тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гаргаж авсан байна. 

Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр, өчигдөр өглөөний 10:30 цагийн үед "Говь" ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүргийг тус компанийн удирдах албан тушаалтан өгчээ. Үүргийн дагуу 18 настай ажилтан залуу бохирын лаг шүүх газарт орсон бөгөөд үүнээс хойш гарч ирээгүй байна. Ажил тарах цаг өнгөрсөн ч залуу гэртээ ирээгүй, ажлынхантайгаа таараагүй байсан учраас хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь сураглаж асууснаар ар гэрийнхэн нь хайж эхэлжээ. Улмаар "Говь" ХК-ийн үйлдвэр дээр ирж, хүүгээ сурагласан ч компанийн зүгээс дотогш нэвтрүүлээгүй талаар талийгаачийн ээж Ц хэлж байв. Компанийнханд шаардлага тавьсны эцэст оройн 23.00 цагийн үед хяналтын камерийн бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар руу орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ТУЛААНЫГ ЗОГСОО: МЭРГЭЖЛИЙН БОКСЧИН МАКСИМ ДАДАШЕВ НАС БАРЖЭЭ

ОХУ-ын боксчин Максим Дадашев Пуэрто-Рикогийн Матиастай хийсэн тулаанд хүнд гэмтэж, хэд хоногийн дараа амьсгал хураалаа.

Рингэн дээр юу болов?

Энэ сарын 20-нд Максим Дадашев (63,5 кг) замналынхаа хамгийн чухал тулаандаа гарсан юм. Өрсөлдөгч нь Субриэль Матиас. Хэн хэн нь 13 ялалттай, ганц ч ялагдалгүй байлаа. IBF холбооны чансаанд Дадашев илүү байсан тул энэ тулаанд ялбал дэлхийн аваргын бүсийн төлөө тоглох эрх авах байлаа. Гэвч тулаан эмгэнэлтэйгээр өндөрлөсөн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 Г.АРИУНБААТАР ЭХНЭР, ХҮҮГИЙН ХАМТ МОНГОЛДОО АМРАХААР ИРЛЭЭ

Амраг хосууд атлаа аль аль нь хувийн амьдралаа бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд чандлан нууцалж байгаа дуурийн дуучин Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар өнөөдөр /2019.07.24/ “Чингис хаан” онгоцны буудалд буулаа.

Гавьяат Г.Ариунбаатар Марийнскийн театрт дуулж байгаа болохоор үндсэндээ Орост амьдарч, Санктпетербург хотноо төвхнөсөн. Хосууд Орос, Монголын хооронд ирэн очин байдаг. Хэн хэнийх нь хувьд өмнө нь хоёр ч амьдралын нүүр үзсэн, алдаж оносон тэдний хамтын амьдрал, хайр дурлалыг буруутгадаг хэсэг байхад хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч олон. Хүний л амьдрал шүү дээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top