ХЭНТИЙ: Борооны улмаас зам эвдэрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал суманд усархаг бороо орсны улмаас төв магистралд зам руу уулын элс хайрга урсаж тогтох, их хэмжээний ус тогтох, зам урсах зэргээр эвдрэл гэмтэл ихтэй байгаа тул жолооч та бүхэн анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.



Жаргалтхаан сумын цагдаагийн тасгаас шуурхай арга хэмжээ авч, тогтсон ус, 1 метр хүртэл зузаантай тогтсон элс, шавар, хайргийг ковшоор түрж, зам цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top