ЦАГ АГААР: Наймдугаар сараас эхлэн ОГЦОМ ХАЛНА

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Ирэх сарын цаг агаарын төлөв байдлыг Цаг уур орчны шинжилгээний газраас тодруулан хүргэж байна. Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байх тул иргэн та бэлтгэлээ базаах шаардлагатай биз ээ. Долоодугаар сарын гуравдугаар 10 хоногийн эхэн үе өнгөрч байгаа учир Цаг уур, орчны шинжилгээний газраас ихэнх нутгаар бага болон дундаж хэмжээнд бороотой байхыг сануулжээ.

Харин наймдугаар сарын 4-11-ний өдрүүдэд нийт нутгаар хур бороогүй, төвийн нутгаар +27, +32 хэм хүрч халах магадлалтай байна. Ирэх сард хур бороо багасаж, хуурайшилт аажмаар нэмэгдэх тул 8, 9 дүгээр сард ой хээрийн түймрээс онцгойлон анхаарах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах шаардлагатай.

ОХУ-ын Красноярск, Эрхүү мужийн нутаг, Байгаль нуурын хойд хэсгээр гарч байгаа ой хээрийн түймэр хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсээр байна. Хуурайшилт нэмэгдсэн нөхцөлд Байгаль нуурын орчим болон Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэх өндөр магадлалтай болохыг аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын албад анхаарах шаардлагатайг цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдэж байна.


Бaруун аймгуудын нутаг

Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2-16 градус,  Алтайн өвөр говиор 20-26 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан байх төлөвтэй байна.

Нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлээр, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсэж уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Завханы баруун хэсгээр, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур  ширүүснэ.

Төвийн аймгуудын нутаг

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 10-16 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул  голын сав нутгаар 31-36 градус хүрч халах төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутаг

Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-24 градус дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үер зарим өдөр 31-36 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Дорнодын ихэнх нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр бага зэрэг бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр,хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн, сүүлчээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутаг

Агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 18-26 градус дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Өмнөговийн баруун хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эх болон сүүлчээр зарим газраар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top