Цэцэрлэг, сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс өнөөдөр дүүргийн сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тодруулбал дүүргийн гуравдугаар хороонд байрлах 50 болон 10 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцаж ажил гүйцэтгэж буй компани болон холбогдох албаны хүмүүст хугацаандаа барилгын ажлаа хүлээлгэн өгч, хүүхэд багачуудаа хүлээн авах үүрэг, чиглэл өглөө.

Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын санхүүжилтээр 19 дүгээр хороонд баригдаж буй барилгын ажлын явцтай танилцлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top