АЯЛЛЫН ХӨТӨЧ: Хөвсгөл далайг зорьсон хүн бүрийн ЗААВАЛ ҮЗЭХ 5 ГАЗАР

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Хөвсгөл аймгийн, Алаг-Эрдэнэ сумын нутагт орших мөрөн гол, ой хөвчөөр хүрээлэгдсэн Хатгал сум Монгол орны байгалийн үзэсгэлэн бүрдсэн, хамгийн цэнгэг уст Хөвсгөл нуурын боомт тосгон гэдгээрээ онцлогтой. Зуны улиралд Хөвсгөлийг зорьж үзэх хүсэлгүй хүн цөөн. Харин та Хатгал тосгонд очоод Хөвсгөл нуураас гадна хаагуур очих ёстойгоо төлөвлөдөг үү?  Танд дараах газруудыг санал болгоё. 


1. ”New roof” кафе
 

Хатгал тосгоны хамгийн тухтай газруудын нэг бол ”New roof” кафе.  

Том цонхтой, тохилог, намуухан ая эгшиглэсэн энэ газарт Хөвсгөл далайг зорин ирсэн аялагчид заавал зочлоод гардаг.

Та ч бас өөрийгөө болон аялалд хамт яваа дотнын нэгнээ дайлж болох юм. Ороод гарсандаа харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.



2.Арт галерей
 

Хатгал тосгонд Арт галерей гэсэн тун ч хээнцэр хаягтай газар бий.

Хоёр давхар дүнзэн байшин, эргэн тойрон цэцэгс алаглана.

Аялж байх үеэр эзэн нь амарчихсан байсан учир үүднээс нь буцсан билээ.


3.Муурын байшингууд
 

Хатгалд очвол та эргэн тойрноосоо жижигхэн гурвалжин байшингууд олж харна.

Эндхийн ихэнх амралтын газрууд ийм загварын байшинтай. Нутгийн иргэд "Муурын байшин" гэж нэрлэдэг нь гоёхон. 

Орой болж, нар жаргах мөч энэ тосгоныг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулдаг.


4. Нуурын эрэг дагуух худалдааны зах
 

Хөвсгөл далайн эрэг дагуу байрлах жижигхэн худалдааны төвд нутгийн иргэд бараа зарж, амьжиргаагаа залгуулдаг.

Эндээс та юу ч олох магадлалтай. Хээнцэр, чамин, хөөрхөн гоёл чимэглэлээс гадна, ардын уламжлалт бүтээлүүд олон.

Энэ бүгд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Эндээс та гэр бүлийнхэн, дотны найзууддаа бэлэг сонгоход тохиромжтой.


5. ”Сүхбаатар” хөлөг онгоц
 

"Сүхбаатар" хөлөг онгоц өдөр бүр 14:00, 16:00 цагаас аялагчдаа хүлээн авдаг.

"Сүхбаатар" хөлөг онгоцонд том хүн 30.000 төгрөгөөр аялах боломжтой байдаг бол бага насны хүүхдүүд үнэгүй аялдаг. Нийт 1 цаг 30 минутыг хөлөг дээр өнгөрүүлнэ.

Таныг гайхшруулах Хөвсгөл далайн үзэсгэлэнт өнгө. 


Мэдээж морин аяллаар хүссэн газраа очих боломжтой. Үүнээс гадна Хатгал тосгоны соёлын төвөөр дайраад гарахаа мартуузай. “Далай ээж” эко-соёлын аяны хүрээнд хотоос хөдөлсөн зураачид Хатгал тосгоны соёлын төвийн тайзны хоёр талын ханыг чимэглэсэн билээ. Тэд мод, голын хайрга чулуу ашиглан "Ус, хүчилтөрөгч" гэсэн сэдвээр бүтээл туурвисан байгаа. Мөн тус аянд оролцсон уран бүтээлчид бүгд өөрсдийн гарын үсгээ зурж үлдээсэн өвөрмөц хэсэг ч бий. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top