Францын палеонтологичид Францын баруун өмнөд хэсэгт нэгэн аварга том үлэг гүрвэлийн гуяны яс олжээ. Палеонтологийн өлгийн нутаг болсон энэ газарт 2010 оноос хойш дэлхий дээр амьдарч байсан аварга амьтдын араг яс олноор олдож байжээ. Анжак-Шарант гэх газар олдсон энэхүү хоёр метр урт гуяны яс өвсөн тэжээлт завропод буюу гүрвэлэн хөлт үлэг гүрвэлийн яс байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Урт хүзүү, сүүлтэй завропод үлэг гүрвэл 140 сая гаруй жилийн өмнө буюу Юрийн галавын сүүлч үед дэлхий дээр амьдардаг байжээ.
Энэ бол маш үнэ цэнтэй олдвор. Үлэг гүрвэлийн гуяны яс маш сайн хадгалагдаж үлдсэн нь гайхалтай гэж Парисын Үндэсний түүхийн музейн палеонтологич Ронан Эллэйн ярьжээ.
Эдгээр үлэг гүрвэлүүд 40-50 тонны жинтэй байсан аж.
2010 оноос хойш Францын Коньяк хотоос холгүй орших энэхүү газар 40 гаруй төрлийн амьтны 7500 гаруй чулуужсан яс малтаж олжээ.
Сэтгэгдэл ( 0 )