Хятад улсад АМЬД амьтантай түлхүүрийн оосор ТРЕНД болж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

Хятад улсад амьд амьтныг жижиг тунгалаг уутанд хийж, түлхүүрийн оосор болгон хэрэглэх тренд дэлгэрээд байна. Ингэхдээ загас, яст мэлхий, гүрвэл зэрэг амьтдыг амьд байлгах үүднээс бага хэмжээний ус, талстжуулсан хүчил төрөгч болон тэжээлийг уутанд нь хийдэг байна.

“Амьтан хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын захирал Синь Шиаонагийн хэлснээр ийм төрлийн түлхүүрийн оосор үйлдвэрлэх нь Хятад улсын хуулийг зөрчөөгүй учир нь загас, яст мэлхий зэрэг нь хуулиар хамгаалагдсан ан амьтдын  төрөлд ордоггүй гэнэ.

Амьд амьтдын бичил “шорон” болсон ийм түлхүүрийн оосор борлуулахыг хориглох тухай шаардах бичигт нэг сая гаруй хүн гарын үсэг зураад байна.

Snopes баримт шалгагч цахим хуудсанд бичсэнээр амьд амьтантай түлхүүрийн оосор 2012 оны үеэс зэх зээл дээр өргөнөөр дэлгэрч эхэлсэн бол РЕТА зэрэг бусад эх сурвалжууд 2008 оны Бээжингийн Олимпийн үеэр жуулчдад ийм төрлийн түлхүүрийн оосор зарж байсан гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(1.25.114.182) 2019 оны 07 сарын 28

lusiin horlol tusdagui durakuud uu

0  |  0
Umhii hujaa nar(108.218.234.108) 2019 оны 07 сарын 28

Amitan tamlahaa boliosoo.

1  |  0
s(124.158.111.7) 2019 оны 07 сарын 28

baliar setgetsiin uvchtui,iim yumnaas taashaal avna gedeg bol setgetsiin gajigtai eruul bus

1  |  0
Top