Багш нар байрны квот шаардан, өлсгөлөн зарлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Өмнө нь "Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцнаас багш нарт 200 квот олгохыг шаардаж, жагсаал зохион байгуулж байсан багш нар өнөөдөр /2019.07.29/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна өлсгөлөн зарлаж, суулт хийлээ.

Энэ талаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа дараах тайлбарыг өглөө. 

-"Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд түрээсийн 200 квотыг багш нарт өгөөч гэсэн шаардлага тавьж, удаа дараа жагсаал зохион байгуулсан. Нийслэлийн удирдлагууд бидний шаардлагын хариуг өгөхгүй нэг сар боллоо. Сая хэлтсийн дарга н.Ганболд гэж хүнтэй уулзлаа. "Би асуудлыг мэдэхгүй. Цааш дамжуулъя. Та нар өлсгөлөн зарлах хэрэггүй” гэсэн зөвлөмж маягийн зүйл ярьж байна. Энд орон гэргүй, ахмад настай багш нар цугласан байна. Бид нар байр авах гэж улайраад байгаа юм биш. Зүгээр л шударга ёсыг тогтооё. Шударга бус байна. Яагаад гэвэл түрээсийн орон сууцанд мөнгө өгөөд орж байгаа хүмүүс байна. Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-тай холбоотой олон яриа байна. Баримт байна. 120 хүн өлсгөлөн зарлахаар өргөдлөө өгсөн байгаа. Одоогоор 20 хүн нь энд ирчихсэн суулт хийж байна.


Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот бүлэг буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлэгт хуваарилан явуулж байгаа.

Бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлсэн ба наймдугаар сарын 5-ныг хүртэл бүртгэх юм.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.14.38.142) 2019 оны 07 сарын 30

энэ багш нар үнэн бүдүүлэг юм аа,хүмүүс бүртгүүлээд байхад

0  |  0
Ter chigeeree uh(218.189.35.1) 2019 оны 07 сарын 30

Ayagui bol nuutsaar idej uuj baigaa daa. Chaddiin bol unengeesee ulsgulun zarlaad ter chigeeree uheerei

0  |  0
Иргэн(64.119.17.171) 2019 оны 07 сарын 30

Багш нар хичээлийн жил эхлэх болохоор л шантаажилж дандаа 9 хүслээ биeлүүлэх гэж жагсаж өлсөж байх юмаа. Эмч нар тэгвэл бас 200 квот авна гэж шаардах бүрэн эрхтэй шүү дээ. Багш нарыг сэхээтний давхрага гэдэг байлаа. Одоо ч сэтгэцийн гажигтнуудын давхрага болж дээ

2  |  0
Zochin(122.201.31.236) 2019 оны 07 сарын 29

ARDIN BAGSH NAR MINI SETGELGEENII DOROITLOOSOO GARCH ENE UILDLEE ZOGSOOGOOCH. TA NAR SHUDARGA YOS TOGTOOLOO YU. ZUGEER L TER TSAKHIM BURTGELD N HAMRAGDAACH EE. SHAVI NARAASAA ICHMEER YUMDAA. IIM BAGSHAAR KHICHEEL ZAALGAAD YAMAR KHUMUUJIL BOLOVSROLTOI IRGEN GARAH BOLOO. MGL-N BOLOVSROL NEG IIMERKHUU L URUVDULTEI YADUU SETGELGEETEI BAGSH NARAAR DUURCHEE.

0  |  0
zailj bolno shuu nov(150.129.142.117) 2019 оны 07 сарын 29

segsiitel n gazdaad boroohoidood salttag n delbe ushigluud huuguud yvuul.davarchihsan pizdanuud ve?hunii umnuus turiin ajil hiij bga yum shig.ideh hool baah baasaa oloh geed l ajillaj bga biz dee?chadahgui bol zailaach.ariin haalganii muusain gulugnuud.tsaana chin mergejiliin bagsh nar ajilgui zunduu bna.gai bolj tur zasagaa shantaajilj bhaar zai bolood busdadaa bolomj olgo.

0  |  0
zochin(103.229.122.20) 2019 оны 07 сарын 29

tsagdaagiin khucheer shuud taraakh kheregtey, burtguuleed shaardlagyg ni khangaad l bayraa awaach , ingej tur zasgiig shantaajlaj bolokhguy dee

2  |  0
Top