Түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-аас эхэлнэ. Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 13/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах аж. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр нь 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд 1000 айлын орон сууц тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах юм. Үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу  ажиллаж байна.

"Түрээсийн орон сууц" хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах бичиг, баримтыг бүрдүүлэн оршин суугаа хороондоо хандана уу. 

  • Ахмад настан
  • Залуу гэр бүл 
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 
  • Өрх толгойлсон эцэг, эх 

Бүртгэл 2020 оны есдүгээр сарын 15-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top