Түрээсийн орон сууцны шалгаруулалтыг ХАКЕРДСАН нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Авлигатай тэмцэх газар /АТГ/ сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.09.10/ зохион байгууллаа.

Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийв. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн юм. 

Тэрбээр “Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллагын дотоод хяналт шалгалтын ажиллагаа суларсны улмаас зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарсан. Үүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, тухайн байгууллагад ажилладаггүй албан тушаалтнууд системд нэвтэрч, бусдаас мөнгө авсан, залилан мэхлэх үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АЛМААЗ(66.181.161.28) 2019 оны 09 сарын 10

ЧЕНЖ ХАКЕР ЛУЙВАР ХАХУУЛЬ БУРУУ ГАР ГЭХ ТАМЫН ЗОВЛОНТОЙ ХЭЛЛЭГ МАШИД ИХ ХЭРЭГЛЭГДЭХ АЖГУУ

0  |  0
АХ(103.9.90.98) 2019 оны 09 сарын 10

ШАЛГАРУУЛАЛТЫГ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦУУЛАН ДАХИН ЯВУУЛЖ ӨГӨӨЧ

1  |  0
АХ(103.9.90.98) 2019 оны 09 сарын 10

ШАЛГАРУУЛАЛТЫГ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦУУЛАН ДАХИН ЯВУУЛЖ ӨГӨӨЧ

0  |  0
ах(103.9.90.98) 2019 оны 09 сарын 10

шалгаруулалтыг дахин явуулж өгөөч. авлиагчдыг ил зарлаад өгөөрэй

0  |  0
dash(66.181.166.137) 2019 оны 09 сарын 10

sain bna . Odoo 0005, 0007-0009 UAA dugaaruud 08.31-09.01 -nd kherkhen zaragdsaniig shalgaach

0  |  0
Top