Маш олон төрлийн судалгаа, хувийн туршлагаас үндэслэн дүгнэхэд дунд сургуулийн онц сурлагатнууд амьдралд дасан зохицох чадваргүй, стресст илүү ордог нь батлагдсан билээ. Харин мэргэжлийн тамирчид яадаг бол? АНУ-ын Виржиний их сургуулийн эрдэмтэд олимпын медальтнуудын их спортын дараах амьдралын талаар судалгаа хийжээ. Үүнд 1896-1948 оны хооронд болсон олимпын бүх медальт тамирчдыг судалгаанд хамруулжээ. Яагаад энэ үеийг сонгосон гэхээр тэр үед тамирчид сэргээш хэрэглэдэггүй байсан гэж үзсэн байна.
Ингээд судалгааны дүнг танилцуулъя. Нэгдүгээрт, олимпын аваргууд мөнгө, хүрэл медальтай тамирчдаас богино насалдаг нь тогтоогдсон байна. Аваргуудын 75 хувь нь 80 нас хүрэхээсээ өмнө энэ ертөнцийг орхин одсон бол мөнгөн медальтнуудын тал хувь нь 80 насалж байжээ. Аваргуудын амьдрал эрсдэлтэй, стресстэй тул тэд богино насалдаг нь тогтоогджээ. Хоёрдугаарт, мөнгө, хүрэл медальт тамирчид олимпын аваргуудаас илүү орлоготой амьдарч байсан байна. Учир нь тэр үед олимпод зөвхөн сонирхогчид оролцдог байсан бөгөөд аваргууд тэмцээний дараа алдар хүндтэй болж, хуучин ажлаа хаяад мэргэжлийн тамирчин болох нь их байжээ. Гэхдээ тэдний 20 хувь нь л өндөр цалинтай ажиллаж чадаж байсан гэнэ. Харин медальтнууд олимпын дараа хуучин ажилдаа орж, тогтмол орлоготой, тайван амьдардаг байна.
Сэтгэгдэл ( 0 )