“SUMITOMO” компанийн ухаалаг дугуй

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Японы “Sumitomo” компани эрчим хүч үйлдвэрлэдэг шинэ машины дугуй зохион бүтээснээ зарлалаа. Шинэ дугуй зам дээр эргэхдээ гардаг үрэлтийн хүчийг ашиглан, эрчим хүч гаргах юм. Дугуйны дотор талд тусгай блок байрлана. Блок нь электрод, хасах, нэмэх цэнэгтэй хоёр нарийн хальстай. Машин явж байхад энэ төхөөрөмж дугуйны эргэлт бүрийг цахилгаан болгон хувиргах чадалтай.

Хэдийгээр гаргах  цахилгаан нь аккумулятор цэнэглэхэд хүрэлцэхгүй ч машины гэрэл асаах, радио хөгжим сонсоход хангалттай гэнэ. Шинэ технологийг “Sumitomo” компани Кансай их сургуулийн профессор Хироши Тани, Японы шинжлэх ухаан, технологийн төвийн тусламжтайгаар боловсруулжээ. Компаниас ухаалаг дугуйгаа удахгүй худалдаанд гаргахаар ажиллаж байна. Дөрвөн жилийн өмнө “Goodyear” компани ижил төстэй технологи танилцуулж байсан ч үйлдвэрлэлд нэвтрээгүй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top