Орчин үеийн дайн тулаанд тагнуулын илүү мэдээлэлтэй арми ялна гэдэг нь тодорхой болсон. Үүний тулд дэлхийн улс орны армиуд шинэ технологи нэвтрүүлсээр байна. Тагнуулын хамгийн шинэ хэрэгслийг Америкийн “FLIR Systems” компани танилцууллаа. Тус компанийн зохион бүтээгчдийн шинэ бүтээл болох халаасны дрон “Black Hornet” нь 15 см урт, 30 грамм жинтэй, цэрэг хувцасны халаасанд багтана. Энэ дроныг агаараас илрүүлэх бараг боломжгүй.
30 минут хөөрөн, хоёр км зайнаас камераар мэдээлэл дамжуулах чадалтай энэ дрон цаашдаа буу шиг л цэрэг дайчдын байнгын хэрэглээ болно. Нууц объект, өнгөлөн далдалсан дайсан зэрэг дуранд харагдахгүй байг илрүүлэх нь энэ дроны гол үүрэг юм. Армид нэвтрүүлэхийн өмнө байлдааны нөхцөлд туршилт хийхээр “Black Hornet” дроныг Афганистанд байгаа Америкийн нэгэн батальонд хэрэглэж эхлээд байна. Хэрэв туршилт амжилттай болбол ойрын жилүүдэд АНУ-ын армийн бүх анги нэгтгэлүүд халаасны дронтой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )