Монгол Улс хүний хөгжлөөр өндөр орнуудын тоонд БАГТЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Монгол Улс 2018 онд хүний хөгжлөөр олон улсын түвшинд 189 орноос 92 дугаарт  жагсаж хүний хөгжлөөр өндөр орнуудын тоонд багтсан.  Хүний хөгжлийн индекс 2000 онд 0.667 байсан бол 2018 онд 0.741 болж 9.8 хувиар нэмэгдсэн хэдий ч хүний хөгжлийн тэгш бус байдлын улмаас алдагдсан боломж 13.3 хувь байгаа нь эрүүл мэнд, боловсрол, орлогод тэгш бус байдал нөлөөлж байгааг харуулж байна.

Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтийн нэг хүн амын дундаж наслалтаар манай улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд оржээ. Нийт хүн амын 50.8 хувийг эзлэх эрэгтэйчүүдийн дундаж наслалт /66.1/ эмэгтэйчүүдийнхээс /75.8/  9.7 жилээр доогуур үзүүлэлт байгаа нь дэлхийн дунджаас /4.6 жил/ хоёр дахин өндөр үзүүлэлт. Энэ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болж байгааг харуулж буй аж.

1990 оноос хойш боловсролын бүтэц, агуулга, технологи, зохион байгуулалтад нэлээд өөрчлөлт орж хүн амын сургуульд суралцах дундаж хугацаа 5.3 жилээр нэмэгдэж, боловсролын индекс сүүлийн жилүүдэд бага зэрэг дээшилсэн үзүүлэлтэй байна. Гэсэн хэдий ч боловсрол эзэмших залуучуудад хүйс, оршин суугаа газар, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдал, хүн амын амьжиргааны түвшнээс шалтгаалан боловсролын чанар, хүртээмж ялгаатай байсаар байна. Тухайлбал, улсын түвшинд их дээд сургуулийн бакалавр, магистрантур, докторантурт суралцагчдын 40.6 хувь эрэгтэйчүүд, 59.4 хувь нь эмэгтэйчүүд, техник болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын 60.6 хувь эрэгтэйчүүд, 39.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Хүний хөгжлийн жендерийн тэгш бус байдлын индекс нь хүйсийн тэгш бус байдлаас шалтгаалах нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсролын байдал болон шийдвэр гаргах эрх мэдлийн үзүүлэлтийг харуулж байдаг. Манай улс жендерийн тэгш бус байдлын үзүүлэлтээр дэлхийн 189 орноос 65 дугаарт жагсжээ.

100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин, өсвөр насны охидын төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд буурч байгаа ч хот суурин газрын хэт их төвлөрөл, уул уурхайн зохисгүй хэрэглээ, агаар, хөрсний бохирдлоос шалтгаалсан эх, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ургийн өсөлт, бойжилт, нялхсын өвчлөлт зэрэг үзүүлэлтүүд өндөр хэвээр байна.

 Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй, мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалсан өсвөр насны охидын жирэмслэлт хөдөө орон нутагт өндөр байна. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаа боловч ажиллах хүчний оролцооны түвшинд эмэгтэйчүүдийн /53.4 хувь/ эзлэх хувь эрэгтэйчүүдийнхээс /69.4 хувь/ 16.1 пунктээр доогуур юм.

Энэ нь эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх боломжийн хувьд болон цалин хөлс, орлогын хувьд жендэрийн ялгаатай байдлыг харуулж байна. Мөн шийдвэр гаргах эрх мэдлийн түвшинд  эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа юм. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгож нэмэгдүүлэх зорилт тавьсан боловч 2016 оны сонгуулиар нийт парламентад суудалтай гишүүдийн 17-хан хувийг эмэгтэй гишүүд эзэлж байна. Энэ үзүүлэлт нь дэлхийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн үзүүлэлтээс /22.3/ 5.7 хувиар пунктээр доогуур байна. Орон нутаг болон үндэсний түвшний улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай аж.

Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлтөд ахиц дэвшил гарч нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1990 оноос 2.1 дахин нэмэгдсэн сайн үзүүлэлтэй байгаа ч хүн амын амьжиргаа болон орлогын тэгш бус байдал аймаг, бүсийн түвшинд буурахгүй байна. Монгол Улс дундаас доогуур орлоготой орон буюу хүний хөгжлийн ижил түвшний орнуудаас гурав  дахин бага орлоготой байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Билэгт(64.119.21.139) 2019 оны 08 сарын 02

Үнэн юм уу даа, нэг л итгэл төрөхгүй байх чинь

0  |  0
Top