ТАЙЛБАР: НҮБ-аас шийдвэр иртэл Турк иргэдийг Монголоос албадан гаргах боломжгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Турк улсын иргэн Имхак Илык “Улаанбаатар Эмпати” сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбарт долоон жил багшилсан бөгөөд түүний Монгол Улсад оршин суух зөвшөөрөл 2022 оныг хүртэл олгогдсон байжээ. Гэтэл энэ оны дөрөвдүгээр сард Имхак Илык болон түүний эхнэр Муневвер Илык нарын визийг тодорхой шалтгаангүйгээр хүчингүй болгож, долоодугаар сарын 1-ний өдрөөр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл дуусгавар болоод байгаа аж.

Улмаар тэднийг Монгол Улсаас албадан гаргах тухай асуудал яригдаж эхэлсэн бөгөөд түүний охин хоёр настай Туана Инжу охинд гадаад паспорт олгохгүй байгаа учраас охин монголоос гарах боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

Энэ талаар Имхак Илык хэвлэлд өгсөн ярилцлагадаа үндэслэлгүйгээр гадаад пасспорт цуцалсан нь Туркэд гарсан төрийн эргэлттэй холбоотой хэмээн таамаглаж буйгаа хэлээд “Гадаад паспортын хугацаа 2022 онд дуусах байтал ямар үндэслэлээр паспорт нь хүчингүй болсныг мэдсэнгүй. Туркэд төрийн эргэлт болсон тэр өдөр өөрийн ажиллаж амьдарч байх Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд монгол найзуудтайгаа амралтаараа загасчилж байсан. Гадаад паспорт цуцлах хүсэлт интерполоор дамжин ирдэг. Гэмт хэрэг хийсэн, оролцсон, сэжиглэгдэж буй нотлох баримтад үндэслэгдэж энэ бүхэн хууль журмын дагуу явах ёстой байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл надад тийм юм үгүй. Тийм байтал 2022 онд дуусах ёстой гадаад паспортыг маань хүчингүй болгох бичиг үйлдэж. Бослого гарснаас хойш Туркийн талаас гадаадад ажиллаж, амьдарч буй 200000 гаруй хүний паспортыг цуцласан гэх мэдээ авсан. Гэвч энэ бүхэн баттай, ноттой агаад үндэслэлгүй, хэлмэгдүүлэлт явж байгаа гэж үзээд интерпол Туркээс орж ирэх мэдээллийн урсгалыг хаасан гэсэн” хэмээжээ.

Үүний цаана Исхак Илыкийн охин Туана Инжугийн асуудал яригдах бөгөөд охин монголд төрсөн ч энэ улсын иргэн биш учраас хүн амын бүртгэлд оруулаагүй байна. Түүнчлэн охины төрсний гэрчилгээнд регистрийн дугаар олгогдоогүй. Нөгөө талаас Монгол дахь Туркийн элчин сайдын яамнаас охиныг Турк улсын иргэнээр бүртгэж авах ёстой ч хоёр жилийн турш бичиг баримт өгөөгүй аж. Тэд одоогоор Монголын Хүний эрхийн комисс, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, болон Гадаадын иргэн харьяатын газруудад хүсэлт гаргаад байгаа аж.

Товчхондоо охины эцэг эхийг монголоос албадан гаргавал тэдний охин Монгол Улсаас явах боломжгүй бөгөөд энд ганцаар үлдэх нөхцөл байдал үүсжээ.

Энэхүү асуудалд Гадаадын иргэн харьяатын газар дараах тайлбарыг өгч байна. Нэр дурдагдсан турк иргэдийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа долоодугаар сарын 1-ний өдөр дуусгавар болсон учир энэ асуудал Гадаад харилцааны яаманд очсон. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас хүсэлтийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тэд Монгол Улсад оршин сууж байгаа ба турк иргэдийг албадан гаргах боломжгүй ажээ.

Одоогоор дээрх асуудал Монгол улсын шүүхийн шатанд шилжээд байгаа ба манай талаас тэднийг албадан гаргах шийдвэр гаргаагүй байгаа гэдгийг хэллээ. Харин Гадаадын иргэн харьяатын газарт тэдний охинд бичиг баримт олгох эрх байхгүй бөгөөд Монгол Улсын хуулиар төрсний бүртгэлийг хийдэг. Монгол Улс хүүхдийг хэзээ ч эцэг эхээс нь салгаж хилээр гаргаж байгаагүй. Өмнө ч ийм зүйл гарч байгаагүй, цаашид ч гарахгүй. Хүмүүс энэ тал дээр ташаа ойлголттой байгаад байна. Хэрвээ тухайн хүүхдийн аав ээж нь ямар нэгэн асуудал үүсгэсэн бол хүүхэдтэй нь хамт явуулдаг. Эсвэл итгэмжлэгдсэн хүнд нь өгөөд явуулдаг зохицуулалт бий гэх тайлбарыг өглөө.

Харин гадаад харилцааны яамнаас энэ асуудлыг тодруулахад “Уг хэрэг дээр Монгол дахь Туркийн элчин сайдын яам болон Нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Одоогоор дээрх иргэдийн албадан гаргах тухай асуудал яригдаагүй” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top