Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр тус хийдэд боржин чулуугаар сийлэн бүтээсэн 18 метр өндөр “Майдар” бурхан залах ёслолын ажиллагааг “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”, Ганданпунцагчойлин хийд, аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа. Намрын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр хүндэтгэн залж буй Майдар бурханы зураг дизайныг зураач Д.Баяр гаргаж, “Боржин суварга” ХХК бүтээсэн байна.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Алтан Майдар” төслийн ерөнхий зохицуулагч, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн ерөнхийлөгч Ш.Адьшаа, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав тэргүүтэй төр засгийн удирдлагууд болон Ховд аймгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, Ардын жүжигчид, сүсэгтэн олны төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид язгуур урлагийн сонирхолтой тоглолт, үзүүлбэрийг иргэд олон нийтийн хүртээл болгосон юм. "Майдар" бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлсэн сайн цагийн тав дахь бурхан гэж тооцогддог. “Майдар” хэмээх нэр нь асрал хайрын бурхан, найз нөхөд, нэгдмэл ухаан гэсэн утгатай ажээ.
Ховд аймгийн "Гандан Пунцаг Чойлон" хийдийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан Майдар бурхны жонон айлдах, бурхны шашны тайлбар, танилцуулсан бөгөөд Жадо Рэнбүүчигийн номын айлтгал, түвшин жаргалангийн “хурай” дуудлага зэрэг хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 6 )
Майдар бурхан сайхан болсон байна Харин бурханыхаа өмнө цаашаа хараад шаваад зогссон байдал хахир дуугаар унших энэ тэр замбараа муутай эд үйлээ гундаасан харагдлаа Ер нь монгол лам нар буддагын шашины өөрийн урсгалыг салаалах хэрэгтэй санагдах юм Өөрсөдөө яагаад үйл бүтээж чаддагүй юм бэ хүний хийсэн хэлсэнийг үйлийг л дагах юм дэлхийд нэрээ гаргах монголых мөчир жимс ургуулаад Буддагын шашиндаа нэмэр болооч гэвэл зөв үү Ум мани боди мэ хум\n
Монголыг мөхөөж.мохоож буй харийн шарын шашин.
Жагар тувдийн орноос ширээны лам буу зал ! гэж уг бдаг бхаа! Тувд лам нар яасан их дээгуур заларч бнаа. Мон ингээд хайран монгоороо шавар зуураад босгоод бхаар яаж хогжих юм бол уул нь ийм их монгоор хуухдийн эмнэлэг юмуу цэцэрлэг барисан бол мон гоеоо!!! Асуудалгуй депутат болгоно ш дээ. Энэ бол мухар сусэгтэнг сонгуульд саналыг нь татах гэсэн башир арга. Тэрнээс энэ шавар бурхан босгоод ухэснийх аж заргал бхавдээ
Жагар тувдийн орноос ширээны лам буу зал ! гэж уг бдаг бхаа! Тувд лам нар яасан их дээгуур заларч бнаа. Мон ингээд хайран монгоороо шавар зуураад босгоод бхаар яаж хогжих юм бол уул нь ийм их монгоор хуухдийн эмнэлэг юмуу цэцэрлэг барисан бол мон гоеоо!!! Асуудалгуй депутат болгоно ш дээ. Энэ бол мухар сусэгтэнг сонгуульд саналыг нь татах гэсэн башир арга. Тэрнээс энэ шавар бурхан босгоод ухэснийх аж заргал бхавдээ
Үйлдвэр барь ажлын байр бий болго. Эзэн Чингэс хаан нэг ч хөшөө барилгүй дэлхийн талыг эзэлж улс орноо цогцлоосон
БИТГИЙ ТЭНЭГТ ТЭ РБАЛАЙГААР ЧИНЬ ЮУ ХИЙХ ЮМ БЭ ,ҮҮНЭЭС ӨӨР ХҮНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙЦГЭЭГЭЭЧ ЭНЭ БОЛ ЗАЛИЛИАН ХИЙЖ БУСДЫН ХҮЧ ХӨДӨЛМӨРИЙГ СОРЖ АМЬДАРДАГ ШИМЭГЧ ХОРХОЙНУУДЫН Л ХИЙДЭГ АЖИЛ ТЭД БУСДЫН ЗОВЛОНГООР БИЗНЕС ,АШИГ ХОНЖОО ХАЙГХУВАЛЗНУУД ШҮҮ