Булган аймгийн хамгийн өндөр цэг 2171 метр өндөр Хөндлөн асга уул болохыг тодорхойлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Булган аймгийн Музейн захиргаатай хамтран хариуцсан бүс нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хайгуул, бүртгэл судалгаа хийх зорилгоор Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцайн чиглэлд судалгаа хийжээ.

Судалгааны дүнд зосон бичиг, хадны зураг, агуй, маанийн чулуу зэрэг бүртгэлтэй 5 зүйлийг баримтжуулж, шинээр агуй -1, хадны хөмөг -1, зосон зураг – 2, маанийн чулуу – 1 тус тус илрүүлж бүртгэлжүүлсэн байна.

Мөн Булган аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 2171 метр өндөр уулын нэр нь Дархан цаазат газрын онгон бүс Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Давлан уул биш Сонгины горхины Хөндлөн асга уул гэдгийг тодорхойлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top