Хууль зөрчсөн 23 уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн билээ. 

Үүн дагуу 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ талаар “Монгол улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ийн сайдын эрхлэх ажлын хүрээнд 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан бичгийг 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Албан бичигт байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үүргийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хариуцлагаа дээшлэн ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд хууль бус аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцох болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Эдгээр аж ахуйн нэгжээс 23 тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол газар” компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл зэрэг нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь байгаль орчны менежментийхээ төлөвлөгөөг батлуулсан байсан” гэж тайлбарласан юм.

Энэ талаар Засгийн газрын өнөөдрийн (2019.08.21) Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцсэн юм. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.38) 2019 оны 08 сарын 27

Tov aimagt bgaa altnii uurhainuudiig yahaar bolson be

0  |  0
Зочин(66.181.161.67) 2019 оны 08 сарын 28

Маш зөв шийдвэр байна. Уул уурхайн компаниудын зарим нь баялгийг нь цөлмөж өөрсдөө баяжих л ганц хүсэлтэй. Энэ газар нутагт үр хойч үе маань амьдрана гэсэн бодол байхгүй. Мөнгөтэй болоод гадагшаа гарч амьдрана гэсэн холын санаатай. Газар шороондоо үнэхээр хүйтэн хүнийрхүү хандаж байгаа шүү. Ерөнхий сайдад монголчуудын дэмжлэг одоо л хэрэгтэй шүү.

3  |  0
zaamar(103.9.88.162) 2019 оны 08 сарын 21

Manai zaamart baahan altnii huuli zurchsun companiud bna.Tenii tusgai zuvshuurliig tsutsalj ugnuu.Ih huraliin gishuud ch bgaa.Ard tumen uuniig husej bnaa

0  |  0
good(66.181.161.49) 2019 оны 08 сарын 21

Бид ийм Eрөнхий сайд урд хожид харж байв уу? Энэ хүнийг бид дэмжих учиртай. Одоо бүлэглэлүүд ч удахгүй огцруулна гээд дайрна даа. Энэ хүн бол поп биш тор шийдвэрүүдийг гаргаж байна. Баярлалаа Хүрэлсүхээ илүү шийдэмгий байгаарай.

3  |  0
Дэмжиж байна(43.228.129.86) 2019 оны 08 сарын 22

Хууль бус хариуцлаггүй уул уурхайтай ингэж л тэмцэх хэрэгтэй. Одоо ч Хүрэлсүхийн эсрэг хүчтэй, мөнгөтэй хар пиар хүчтэй явна даа. Эцсийн эцэгт бидэнд газар шороо, эх орон минь л хэрэгтэй. Уул уурхайгаар баяжсан улс орон цөөхөн яагаад гэвэл төрд нь ХУЛГАЙЧ нар үүрлэсэн байдаг.

3  |  0
Зочин(202.126.88.153) 2019 оны 08 сарын 22

Энэ Хүрэлсүх ямар тэнэг хүн бэ. Ийм Ерөнхий сайдтай байх ч гэж дээ. Хууль зөрчиж лиценз ологсон албан тушаалтанд эхлээд хариуцлага тооцох , Олгогдсон лицензийг шүүхийн шийдвэрээр цуцлах учиртай гэдгийг ойлгодоггүй юм байх даа. Одоо хууль журмын дагуу авсан лицензтэй уурхайг хаах ажиллагааг хийж эхэллээ. Тэр уурхайнуудад олон зуун Монгол иргэд ажиллаж амьдарлаа залгуулж байгаа шүү дээ.

2  |  2
зочин(202.21.124.22) 2019 оны 08 сарын 22

Хужаагийн компаниудыг хөөж гаргах хэрэгтэй дээ

2  |  0
зозо(202.21.113.82) 2019 оны 08 сарын 21

Хүрэлсүхийг огцруулахаар дээрэмчид одоо ч оволзоно доо шударга ёс амьдрал хэцүү байна бла бла гэдэг ард түмэн минь энэ шимэгч хорхойнуудаас салгаж өгч байгаа Хүрэлсүхийг ганц дэмжиж босч чадах уу Хонгконгууд шиг биш юм гэхэд хүнээ хамгаалаад жагсах хэрэгтэй шүү

1  |  0
Top