Хар тамхины хэргээр саатуулагдсан бүлэг этгээд өмнө нь ял эдэлж байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн бүлэг этгээдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст саатуулан шалгаж байна.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 17-29 насны долоон этгээд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидро каннабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч, Эрvvгийн цагдаагийн тасагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад дээрх этгээдүүд өмнө нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1-3 удаагийн ял шийтгэгдэж байсан нь тогтоогджээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
zochin(66.181.187.217) 2019 оны 08 сарын 26

setgetsiin talaar eruul bus teneguud bayna . iim niigem, ger buldee tusguy durakuudyg baykh yostoy gazar ni yawuul

0  |  0
Top