Б.Болороог үл тоомсорлосон алба хаагчдад шийтгэл оногдууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороогийн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Б.Болороо өөрийн цахим хуудсаар дамжуулан, цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад хайхрамжгүй хандсан хэмээн мэдэгдсэний дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав үүрэг өгч албаны шалгалт явуулахаар болоод байсан юм.

Улмаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчид албаны шалгалт явуулахад, хэргийн тухай мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэршээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогджээ. Тиймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй буруутай дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ.

Харин иргэн Б өндрөөс унаж амь насаа алдсан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба Мөрдөн байцаах албаны даргын 12 заалт бүхий зааварчилга өгөгдөж, түүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн хяналтад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsagdaa(66.181.189.78) 2019 оны 11 сарын 21

ene neg huuhen boliosoi, hudlaa ingej ingej alga bolno harj l baigaarai. Yagaad suraggui bolsoniig oyun uhaant hun TA oilgono biz dee erh bish.

0  |  0
Buya(70.73.118.221) 2019 оны 09 сарын 02

Iim buduuleg aldaa gargasan hun chanargui novshnuud tsagdaagiin alband bh erhgui.

0  |  0
Huuli shvvhed ilgeeb(202.9.42.244) 2019 оны 09 сарын 01

Ugaasaa tsagdaa nar novsh shvv hvniig yalgaj haritsadag haa neg gazriin hulgaich alban tushaaltanguudad dolignood yavdag pizda nar bdgii minii bie tuhain ved ervvl baihdaa heseg bvleg hulgaich nariig huuliin baiguulgad helsen tegeed ted nart arga hemjee avaagvi namaig madsan gej ted nart helsenii ulmas ter hulgaich nar namaig zodoj hugjliin berhsheeltei bolvoson odoo ter gazraa ajillah gesen bolobch hugjliin berhsheeltei geed ajild min avaagvi uur gaxar tsalin bagatai ajil hiidegch bainga udirdah ajiltan nariinhaa daramt shahaltan dor odoog hvrtel absan tsalingvi shahu ajildag yumaa

2  |  0
Д.Б.Д(103.57.92.110) 2019 оны 09 сарын 01

ер нь бол цагдаа нар бол хог шдээ.хэзээ нээх ард иргэдээ гэдэг юм.ямар нэгэн үймээн болоход ардынхаа л эсрэг шдээ .тушаѳл аваад

2  |  0
Зочин(103.212.117.226) 2019 оны 09 сарын 01

Төрийн хүнд сурталтнуудыыг байх байранд нь байлгах хэрэгтэй

5  |  0
Top