АНУ-ын тусгай ажилтан Монголд АМИА АЛДСАН хэргийг хаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан онц ноцтой хэрэг өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр гарсан билээ.

Хэргийг сануулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын ... тоот өрөөнд байрлаж байсан АНУ-ын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байсан юм.

Тухайн үед хэргийн зарим гэрчүүд нас барсан иргэн нь зочид буудлын өрөөний хувцасны шүүгээний догол төмрөөс өмдний тэлээгээр хоолойгоо боомилсон байсныг хэлж байсан бөгөөд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулж, нас барсан иргэний буудалласан өрөөнөөс хоёр шил шар айрагны лонх, хэд хэдэн ширхэг флаш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч нотлох баримтад хавсарган шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Нас барсан иргэн нь АНУ-ын иргэншилтэй, 34 настай, эрэгтэй М.К.Стюьарт гэгч байсан бөгөөд тэрээр АНУ-ын тагнуулын тусгай ажилтан, цэргийн командлагч учир прокуророос хэргийн харьяаллыг Тагнуулын ерөнхий газарт тогтоогоод байсан. Тэгвэл энэ хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, АНУ-ын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт амь насаа алдсан гэх хэргийг албан ёсоор хаасан гэх мэдээлэл байна.                                  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yo(202.126.89.232) 2019 оны 10 сарын 25

oorsdoo l ustgaa biz, kinon deer ch gesen tegej l ggardag shd

0  |  0
Зочин(73.164.185.52) 2019 оны 08 сарын 31

Хужаагийн тагнуулууд л аминд нь хүрч дээ.

3  |  0
зочин (64.119.18.34) 2020 оны 02 сарын 28

Ум ма ни бад мэ хум. Аль ч орны хүүхдүүд ялгаа юу байхав.Яасан юм бол доо зайлуул.

4  |  0
Top