Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын VIII багийн нутагт үнэг галзуурч, айлын нохой болон хүүхэд рүү дайрсан тохиолдол наймдугаар сарын 27-ны өдөр гарчээ.
Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж эхлээд байгаа ба аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж, урьдчилсан байдлаар галзуу өвчин мөн болохыг тогтоожээ.
Иймд зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн, зан авирт байнгын хяналт тавьж, мал сүргээ байнгын хариулгатай байлгахыг малчдад анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Aimar ym be