Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны хоёрдугаар сарын 2-ны А/50 тоот тушаалаар тус Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын цагдаагийн хэсгийг "Сум дундын цагдаагийн тасаг" болгон шинэчлэн байгуулж, Халзан, Наран, Онгон сумдыг бүсчлэн хариуцуулж, иргэдэд шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Дээрх тасгийн үйл ажиллагаанд цагдаагийн газрын удирдлагуудын зүгээс орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран дэмжлэг үзүүлэх ажлыг тасралтгүйгээр зохион байгуулж ажиллаж байгаа ба энэ удаад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын зүгээс Prius-20 маркийн авто машины асуудлыг шийдвэрлэн өглөө. Тус цагдаагийн хэсэг автомашинтай болсноор иргэдийн дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очиж, шалган шийдвэрлэх боломж нөхцөл нэмэгдэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )