Аав, ээж нь хүүхдүүдээ тооноор гаргаад, өөрсдөө галд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өнгөрсөн шөнө /2020.02.13/ гурван хүн гэртээ шатаж, нас барсан осол гарчээ.

“Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн "Хишиг" хорооллын задгайд байх иргэн Э-гийн гэр шатаж байна” гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ослын газар очиж, галыг унтраасан ч гэрт байсан таван иргэний гурав нь галд амиа алдсан байжээ.

Гал түймэрт 33 настай, эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй Э, 14 настай, эмэгтэй Х нар өртөж, нас барсан. Гэрийн эзэн Э гал гарах үед 12 настай хүү, гурван настай охиноо гэрийн тооноор гаргаж, амийг нь аварсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ff (103.57.95.48)  2025 оны 03 сарын 13

Um sain amgalan boltugai

2  |  0
Зочин  (103.229.121.198)  2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум.

2  |  0
Зочин (103.14.37.6)  2025 оны 03 сарын 13

Хүн сандар ахаараа хэцүү. Ханаа өргөж болоогүй юм байх даа. Манасан болохоор хэцүү юм болов уу

1  |  0
К (43.242.243.23)  2025 оны 03 сарын 13

Эвиидээ

1  |  1
zochin (64.119.16.130)  2025 оны 03 сарын 13

yamar pizda nar ur huuhed eejiigee zodood yamar ni ingeed horwoogoos yawchihaa hoorhii do mundag humuus yum ur huuhedee hairtai bolohoor amia ogch bna.

5  |  0
Mgi (66.181.160.120)  2025 оны 03 сарын 13

Ямар ч хэцүү юм бэ маш харамсалтай юм болжээ эмгэнэл илэрхийлье

3  |  0
dfgt (66.181.169.70)  2025 оны 03 сарын 13

aimshigtai yamar haramsaltai yum bee\n

2  |  0
Top