Сүхбаатар аймаг дахь коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.09/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэе.
Аймгийн хэмжээнд Сүхбаатар суманд -1, Мөнххаан суманд-7 нийт халдварын тохиолдол 62 боллоо. Шинээр нэмэгдсэн тохиолдлын 6 хүүхэд байна. Сүхбаатар сумын эх уурхайг тогтоохоор тандалтын баг ажиллаж байна.
Мөн халдвар авсан эхний 11 хүн эмчлэгдэж гэрийн тусгаарлалтад шилжлээ. 14 хоног халдвар хамгааллын дэглэм мөрдөнө.
Ойрын хавьтал- 621, дам-1691 байна.
Мөн Баруун-Урт сумын Ногоон хотхонд Нэг өрх-нэг шинжилгээ хийж 346 хүнийг хамруулсан. Түргэвчилсэн тестээр эерэг тохиолдол бүртгэгдээгүй, 246 иргэнээс ПСР-ын шинжилгээ авч ХӨСҮТ-рүү явуулсан байна.
Аймгийн хэмжээнд вакцинжуулалт 80 гаруй хувьтай явж байна.
Сэтгэгдэл ( 0 )