Сүхбаатар аймгийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос “Хурд хүч, эв нэгдэл-2019” спортын их наадмыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо зохион байгуулжээ. Тус наадмын нээлтэд Сүхбаатар аймгийн МАН-ын дарга Ш.Лхамсүрэн, дэд дарга С.Цэрэндондов, Сүхбаатар аймгийн НАМЗХ-ны дарга Б.Мөнхгэрэл, тус аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн Засаг дарга асан З.Энхтөр болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцсон байна.
Сүхбаатар аймгийн 13 сумын 400 гаруй тамирчид хоёр өдрийн турш спортын зургаан төрлөөр 114 медалийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ. Багийн нийлбэр оноогоор Баруун-Урт сумын баг тамирчид түрүүлсэн бол тус аймгийн НАМЗХ-ны баг тамирчид аман хүзүүдсэн байна. Гуравдугаар байранд Баяндэлгэр сумын баг тамирчид, дөрөвдүгээр байранд Мөнххаан сумын баг тамирчид оржээ. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон аж.
Сэтгэгдэл ( 0 )