Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл өнгөрөгч шөнийн 04:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу албаны шуурхай бүрэлдэхүүн шалгахад, тус дүүргийн 14-р хороо Хайлаастын ... тоотод оршин суух 21 настай эрэгтэй Д.Х цээжин тус газраа хутгалуулсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг шалгах явцад мөн тус тоотод оршин суух хаягтай 23 настай эрэгтэй Х.Б нь согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөсөн болох нь тогтоогджээ.Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Баасан гаригт улс даяар архи пиво зарахыг хориглож бүх баар рeсторанд зөвхөн хоолоор үйлчилхээр боллоо