СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр бага насны хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 10 хороонд байрлах ...  тоотод ой таван сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан байжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сулаас үүдэн дээрх хэрэг гарчээ.

Түүнчлэн бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ихсэх хандлагатай байгаа ба өнгөрөгч наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг 601 бүртгэгдсэнээс дийлэнх нь насанд хүрээгүй хүмүүс байжээ. Мөн энэ сар гарснаас  хойш дээрмийн гэмт хэргийн хохирогчид нь бүгд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байна гэдгийг албаныхан хэлж байна.

Иймд, нийт эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top