"Гацуурт"-ыг мартсан төрийн ой санамжийг сэргээх ҮНДЭСЛЭЛ-үүд бийг төр засгийн байгууллагуудад эргэн сануулах үүднээс манай сонин цуврал нийтлэлүүдийг хүргэж байсан билээ. Гол нь төрийн санах ой эргэн сэргэхээс өөр аргагүй шинэ нөхцөл байдал хуулийн дагуу үүсээд буйг энэ оны гуравдугаар сард тодотгон мэдээлж байв. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосноо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой. Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй” хэмээн мэдэгдлээ.
Сануулахад, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны наймдугаар сарын 6-ны өдөр болох байсан ч хойшилсон. Ноён уул орчимд уул уурхай эрхлэхийг эсэргүүцэж буйгаа “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын зүгээс олон жилийн турш илэрхийлж өнөөдрийг хүрсэн юм. Түүнчлэн “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ёстой гэсэн агуулга бүхий тэдний нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн жилүүдэд 40 гаруй удаа болсон байдаг. Ноён уул орчим дахь лицензийг цуцлах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхийн шатанд олон жилийг үдэх зуур олон ч үйл явдал болсон. Тэдгээрээс зүй ёсоор анхаарал татах нь Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” өөрийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүдээ Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллароор худалдсан тухайгаа 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн үйл явц байсан билээ.
УИХ-аас 2015, 2016 онуудад батлагдсан бүхэл бүтэн хоёр тогтоолын дагуу төрд хамаатай байх учиртай Гацууртын алтны орд буюу Ноён уулын асуудал уг хэлцэл наймаатай холбоотойгоор анхаарал татах ёстой байсаар атал Монголын төр засгийн холбогдох байгууллагууд уг асуудлыг санаатайгаар мартаж, өөрсдөөсөө холдуулсаар байсныг тодотгоё. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн төрийн санах ойг сэргээхэд түлхэц болохуйц шийдвэр хуулийн байгууллагаас гарсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2019-03-15/ “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлийг хэлэлцээд, шийдвэрийг ТББ-ын талд гаргасан. Өмнө нь 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр 43 дахь удаагийн шүүх хурлаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байсан удаатай. Түүнчлэн гуравдугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр хийгээд үүссэн нөхцөл байдал нь төр Гацууртын орд, Ноён уулын асуудлыг анхаарах ёстойг сануулж буйг бид сануулан мэдээлж байв. “Сентеррагоулд Монголия” ХХК өөрийн эзэмшилд байсан лицензүүдээ өөрийн дур зоргоор худалдаж, борлуулчихсан гэдгээ компанийн зүгээс мэдэгдээд арваннэгэн сарын нүүрийг үзэж байгаа. “Сентеррагоулд” Монгол дахь бизнесээ орхиж гарлаа гэж албан ёсны мэдээллээ гаргахдаа “Бороо гоулд” уурхай, маргаан дагуулсан Гацуурт ордыг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид борлуулсан гэж мэдэгдсэн. “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх ашиглалтын тусгай зөвшөөрлүүд шүүх дээр маргаантай байгаа тохиолдолд OZD ASIA PTE компани худалдан авах эрхтэй юу гэдэг асуудал дагаж анхаарал татаж байсан.
Өнгөрсөн наймдугаар сарын 6-нд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болоод, хойшилсон шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор болсон юм. Монгол дахь бүхий л төслүүдээ OZD ASIA PTE компанид худалдсан гэх “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй юу гэдэг асуудал ч энд яригдах ёстой. Түүнчлэн “Сентеррагоулд Монголия” ХХК өнгөрсөн жилүүдэд “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий эсэргүүцэлтэй тулж ирсний хувьд хэлбэр маягийн өөрчлөлт хийж, нэг угшилтай байж болох OZD ASIA PTE компаниар халхавч хийсэн үү гэх өнцөг ч тодорч байлаа. 2018 оны наймдугаар сард цаасан дээр байгуулагдсан OZD ASIA PTE гэх компанид, хоёр сарын дараа буюу аравдугаар сард төр 34 хувиа таг дуугүй тавиад туучихаж байгаа мэт харагдах уг наймааны цаана нэгээс илүү бүлэглэлийн эрх ашиг хамтдаа нуугдаж байна уу гэх хардлага ч дагаж байсан. Уул уурхайн салбарт компаниуд хооронд хэдэн арван сая ам.доллароор хэмжигдэх хэлцлүүд хийгдэж, эрх мэдлээ солих асуудал энгийн үзэгдэл боловч, Гацуурт төслийн хувьд төрд данстай стратегийн ордуудын нэгээс гадна төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь 34 хувь байна гэсэн УИХ-ын тогтоол хүртэл батлагдсан байдаг тул төр хамаарахаас өөр аргагүй. Тиймээс л уг асуудлыг сануулан мэдээлснээ тодотгоё.
Ноён уулан дахь өвтэй холбогдох уг асуудлыг анзаарах, санах ёстой төр засгийн байгууллагууд өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх арваннэгэн сарын хугацаанд таг чимээгүй байсан. УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэс Монгол” компани зэрэг засгийн холбогдох байгууллагууд Гацуурт ордыг наймаалцсантай зэрэгцэн яригдах ёстой төрийн хувь хэмжээ, эрх мэдлийн талаар дуугарахаас татгалзаж байсан. Тэгвэл Ерөнхий сайд холбогдох сайд, дарга нарт үүрэг өглөө.
Сэтгэгдэл ( 25 )
erunhii said olon shiidver gargaj baina!!gevch yr dyn baihgyi hooson syrjignel bolood baina !!!!!huuli shyyhed onc baidal togtooj ulsaa hudaldsan luivarchdad shiitgel onooh heregtei

Ноён уул -аас гадна Бороо гоулд ХХК олон жил алтаа Цианитнатригаар угааж олборлолоо. Бороо гоулдын хажууд цианид натритай 2 том нуур байгаа. Энэ 2 нуур задарвал, Юун ноён-уул монгол оронны бүх ус хордож дэлхийн байгал экологи сүйрнэ. Монголчуудаа та нар очоод хар тэр 2 том үхлийн нуурийг. Ноён уулын алтыг Бороо гоулдын уурхайд цианит натригаар угаана.
Аргүй л ардын засхг байна шүү ноён уулаа аврах хөдөлгөөнихөнд амжилт