”Гацуурт”-ын 34 хувийг МАРТСАН төрийн ой санамжийг ХЭН сэргээх вэ? гэдэг асуудлыг Zindaa.mn сайт цувралаар хөндөж буй билээ. “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдлээс Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн мэдэлд шилжсэн “Гацуурт” төсөл Монголын төрд чухам яагаад хамаатай вэ гэдгийг дахин товч сануулахад,
Тиймээс хоёр компани хоорондоо хэлэлцэж тохироод л “Гацуурт” ордыг нэгэндээ зарчихаж болохгүйг бид сануулж байгаа юм. Төр 34 хувийг нь эзэмших УИХ-ын тогтоол байсаар атал, өнөөдрийн тухайд уг асуудлаар албаны байр суурь илэрхийлчих боломжтой талууд болох УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар тодорхой мэдээлэлгүй байгаа юм.
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх хийгээд үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-аас “Гацуурт”-ын 34 хувийн эзэн ТӨР хоёр компанийн хооронд хийгдсэн наймааг ямар байр суурьтай хүлээж авч байна вэ? гэдгийг тодруулан лавлалаа. Тус компанийн зүгээс өгч буй мэдээллээр бол “Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын тогтоол гарсны дараа тухайн үеийн Засгийн газрын тогтоол гарч, тэр нь “Эрдэнэс Монгол” ХХК-д очих ёстой. Тийм шийдвэр манайд ирээгүй байдаг” гэсэн тайлбарыг өгсөн юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухайд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаардаг компани.
Тэгэхээр УИХ нэгэнтээ “Гацуурт”-ыг Стратегийн орд болгоод улмаар 34 хувь нь төрийн мэдэлд байна гэсэн шийдвэрийг гаргасан л бол, төслийн цаашдын үйл явцад “Эрдэнэс Монгол” ХХК эрх, үүргийнхээ хүрээнд оролцоод явах ёстой гэж ойлгогдож буй. Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс асуудлыг 2016 оны Засгийн газар луу чихэж байна.
Хэрэв “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс зүй ёсны асуудлыг ярьж байна гэж харвал З.Энхболдын даргалж байсан УИХ-аас гарсан тогтоолыг Ч.Сайханбилэгийн удирдаж асан Засгийн газар баталгаажуулсан тогтоол үйлдээд, “Эрдэнэс Монгол” руу илгээх байж. Гэтэл процесс тийм дарааллаар явагдаагүй тул өнөөдөр “Гацуурт”-ын 34 хувийн эзэн нь төр гэсэн УИХ-ын тогтоол зүгээр цаас болж хог дээр хаягдах ёстой юу гэсэн асуудал гарч ирж байна.
Зүй нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс УИХ-аас гарсан шийдвэрийг ач холбогдол талаас нь анхаарч үзэх зайлшгүй шаардлага бий. Ялангуяа төр эзэмших хувь нь тодорхой болсон, стратегийн ордын асуудал дээр. Тиймээс уг сэдвээр үргэлжлүүлэн хөндөх болно.
Эргэн сануулахад, “Гацуурт” төсөл “Сентеррагоулд Монголия” ХХК-аас OZD ASIA PTE компанид зарагдсан үйл явцыг аль өнцгөөс харах нь манай улсын эрх ашигт нийцэх вэ гэдэг асуудал өнөөдөр ч халуун хэвээрээ байна. 2008 оноос хойш 2016 оныг хүртэл улс төрийн түвшинд тохироо хийгдэж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулж чадсан ч иргэний нийгмийн байгууллагын нэхэмжлэлтэй шүүхийн маргааны улмаас гацахад хүрсэн “Гацуурт” төслийг байгуулагдаад гурван сар ч болоогүй, Э.Дөлгөөн захиралтай OZD ASIA PTE компани хөдөлгөж чадах уу? Хэрэв чадна гэсэн итгэлтэйгээр 35 сая ам.доллараар худалдаж авсан бол чухам ямар үндэслэлүүд байж болох вэ? Хууль тогтоох дээд байгууллага хийгээд Засгийн газар нь “Гацуурт”-ыг “Сентеррагоулд Монголия” ХХК-тай хамтраад эргэлтэд оруулъя гээд байхад ҮГҮЙ гэж эрс эсэргүүцсэн ТББ-тай тохиролцож чадах уу. Эсвэл багагүй хугацааг эсэргүүцлийн туг барьж өнгөрөөсөн “Ноён уулаа аваръя” зэрэг хөдөлгөөнүүд “номхрох” нөхцөл тэдний наймаатай хамт яригдсан уу? Өнөөгийн улс төрийн орчинд “Гацуурт” төслийг хөдөлгөх хөрөнгө оруулалтын гэрээг цэглэх боломж бий юу? Ерөнхийлөгчийн зүгээс “Сентеррагоулд Монголия” ХХК руу чиглэсэн мэдэгдлүүд хийж байсан нь өнөөдрийн эзэн OZD ASIA PTE компанитай холбогдох уу? гэхчлэн олон асуудал анхаарал татсан хэвээрээ байна.
Өмнөх нийтлэлүүд:
ЦУВРАЛ II: “ГАЦУУРТ” ордыг худалдсан ”Сентерра Гоулд”-ын наймаатай холбогдох ТАВАН СЭЖИМ
ЦУВРАЛ lll: ”Гацуурт”-ын 34 хувийг МАРТСАН Монгол төрийн ой санамжийг ХЭН сэргээх вэ?
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 6 )
Энэ гацууртын Чинбат чинь Элбэгдоржийн хамссааьтан Элбэгдорж хахуул аваад л Сайханбилэгтээ үүрэг өгч Чинбатаа баатар болгосон. Энэ Чинбат чинь хулгай луйврын л баатар даа. Элбэгдорж ийм л хүмүүстэй нөхөрлөдөг юм. Ордоо буцаан авч Элбэгдоржийн авсан шан харамжийг хураах хэрэгтэй.
Uunii tsaana hen baij taarah ve? Arai Jonhuu bish biz dee.Zovloh Uyanga ni neg shudraga dur esgej ”Noen uulaa avariya geed suid maid bolson. Odoo jinhene noen uulaa avrahaar ugee hurtsah tsag ni bolson yum bish uu.G.Uyanga aa. esvel Jonhuud jivchihsen uu
Uunii tsaana hen baij taarah ve? Arai Jonhuu bish biz dee.Zovloh Uyanga ni neg shudraga dur esgej ”Noen uulaa avariya geed suid maid bolson. Odoo jinhene noen uulaa avrahaar ugee hurtsah tsag ni bolson yum bish uu.G.Uyanga aa. esvel Jonhuud jivchihsen uu
Шийдвэр гарсан үед legal info сайтад тавьдаг шүү дээ. Тухайн компани энэ тогтоолыг мэдээгүй хүргүүлээгүй гэдэг нь шалтаг. Зориуд санаатай хийж хууль зөрчсөн байна
МАРТАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ, ХУЛГАЙ АВИЛГАЛ Л БАЙГАА Ш ДЭЭ.
Энэ Сайханбилэг гэж монголын баялгаар тоглосон нехрийг шоронд нь хийж хариуцлага тооцохгуй байна