Zindaa.mn мэдээллийн сайт "Гацуурт"-ыг мартсан төрийн ой санамжийг сэргээх ҮНДЭСЛЭЛ-үүд бийг төр засгийн байгууллагуудад эргэн сануулсан нийтлэлүүдийг 2018 оны аравдугаар сараас эхлэн цувралаар нийтэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2019.12.09/ Улсын дээд шүүх “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэрийг гаргалаа.
Ингэснээр Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” компани өөрийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн “мэдэлд” байсан “Гацуурт” төслийг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид худалдсан наймааг буцаах эрх зүйн орчин бий болж байгаа юм. Хоёр компани хоорондын 35 сая ам.доллароор үнэлэгдэх наймаанд “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр болон “Гацуурт” төсөл багтсан тухай албан ёсны мэдээллийг “Сентерра Гоулд” компани 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр гаргасан байдаг. Уурхай болон баяжуулах үйлдвэрийн тухайд компани хоорондын хэлцэл наймаа хийгдэж болохгүй гэх үндэслэл байхгүй. Харин “Гацуурт” төсөл бол Монголын төр засаг анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай сэдэв.
УЧИР НЬ:
“Гацуурт”-ын ордыг Монголын төрд хамаатуулан харах үндэслэлүүд бол хууль тогтоох дээд байгууллагын уг хоёр тогтоол юм. За мөн ашигт малтмалын арвин баялаг нөөцөөс гадна байгаль орчны асуудал, Монголчуудын түүхийн үнэт өвтэй холбоотой гээд энэ орд газрыг дагаж хөндөгддөг асуудлууд бий. Гэтэл хоёр компани хоорондоо хэлэлцэж тохироод л “Гацуурт” ордыг ашиглах эрхээ наймаалцсан асуудлыг Монголын төр, засгийн холбогдох байгууллагууд үл тоосон байр байдалтай байсан нь төрийн ОЙ САНАМЖ сэргэх ёстойг, сэргэх үндэслэлүүд бийг баримтад тулгуурлан хөндөхөд хүргэсэн юм.
Төр 34 хувийг нь эзэмших УИХ-ын тогтоол байсаар атал, уг асуудлаар албаны байр суурь илэрхийлчих боломжтой талууд болох УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар тодорхой мэдээлэл өгөхөөс цааргалж байсныг сануулъя.
Мөн Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх хийгээд үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-аас “Гацуурт”-ын 34 хувийн эзэн ТӨР хоёр компанийн хооронд хийгдсэн наймааг ямар байр суурьтай хүлээж авч байна вэ? гэдгийг тодруулан лавлаж байв. Тэгэхэд тус компанийн зүгээс “Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын тогтоол гарсны дараа тухайн үеийн Засгийн газрын тогтоол гарч, тэр нь “Эрдэнэс Монгол” ХХК-д очих ёстой. Тийм шийдвэр манайд ирээгүй байдаг” гэсэн тайлбарыг өгч байв.
УИХ нэгэнтээ “Гацуурт”-ыг Стратегийн орд болгоод улмаар 34 хувь нь төрийн мэдэлд байна гэсэн шийдвэрийг гаргасан л бол, төслийн цаашдын үйл явцад “Эрдэнэс Монгол” ХХК эрх, үүргийнхээ хүрээнд оролцоод явах ёстой гэж ойлгогдож буй. Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс асуудлыг 2016 оны Засгийн газар луу чихсэн. З.Энхболдын даргалж байсан УИХ-аас гарсан тогтоолыг Ч.Сайханбилэгийн удирдаж асан Засгийн газар баталгаажуулсан тогтоол үйлдээд, “Эрдэнэс Монгол” руу илгээх байтал, тийм бичиг ирээгүй. Процесс ийм дарааллаар явагдаагүй тул “Гацуурт” төслийг хоёр компани хоорондоо наймаалцлаа гэхэд Монголын төр чимээгүй өнгөрөх ёстой болж байгаа юм байна л гэж ойлгохоор байр суурийг илэрхийлж байсан юм.
Сануулахад, Гацууртын ордтой холбоотой буюу “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн жилүүдэд 40 гаруй удаа болсон байдаг. Ноён уул орчим дахь лицензийг цуцлах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхийн шатанд олон жилийг үдэх зуур олон ч үйл явдал болсон. Тэдгээрээс зүй ёсоор анхаарал татах нь “Сентерра Гоулд” өөрийн охин компанийнхаа “мэдэл” дэх “Гацуурт”-ыг наймаалцсан явдал юм.
Тиймээс ч өнгөрсөн хугацаанд гарсан цуврал нийтлэлүүд шүүхийн маргаантай байгаа лицензийг дамлан наймаалцсаны цаана ямар асуудал нуугдаж байна вэ гэдгийг хөндөж байсан билээ.
Түүнчлэн Гацууртын алтны орд буюу Ноён уулын асуудал уг хэлцэл наймаатай холбоотойгоор анхаарал татах ёстой байсаар атал Монголын төр засгийн холбогдох байгууллагууд уг асуудлыг санаатайгаар мартаж, өөрсдөөсөө холдуулсаар байсан учраас мэдээлж байсан.
Цуврал нийтлэлүүдээр уг асуудлыг хөндөх явцад нааштай үйл явдлууд болсныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2019-03-15/ “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг гаргасан юм.
Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлийг хэлэлцээд, шийдвэрийг ТББ-ын талд гаргасан. Өмнө нь 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр 43 дахь удаагийн шүүх хурлаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байсан удаатай. Түүнчлэн гуравдугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр хийгээд үүссэн нөхцөл байдал нь төр Гацууртын орд, Ноён уулын асуудлыг анхаарах ёстойг сануулж буйг бид сануулан мэдээлж байв.
“Сентеррагоулд” Монгол дахь бизнесээ орхиж гарлаа гэж албан ёсны мэдээллээ гаргахдаа “Бороо гоулд” уурхай, маргаан дагуулсан Гацуурт ордыг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид борлуулсан гэж мэдэгдсэн. “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх ашиглалтын тусгай зөвшөөрлүүд шүүх дээр маргаантай байгаа тохиолдолд OZD ASIA PTE компани худалдан авах эрхтэй юу гэдэг асуудал дагаж анхаарал татаж байсан. “Сентеррагоулд Монголия” ХХК өнгөрсөн жилүүдэд “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий эсэргүүцэлтэй тулж ирсний хувьд хэлбэр маягийн өөрчлөлт хийж, нэг угшилтай байж болох OZD ASIA PTE компаниар халхавч хийсэн үү гэх өнцөг ч тодорч байлаа. 2018 оны наймдугаар сард цаасан дээр байгуулагдсан OZD ASIA PTE гэх компанид, хоёр сарын дараа буюу аравдугаар сард төр 34 хувиа таг дуугүй тавиад туучихаж байгаа мэт харагдах уг наймааны цаана нэгээс илүү бүлэглэлийн эрх ашиг хамтдаа нуугдаж байна уу гэх хардлага ч дагаж байсан.
Өнгөрсөн наймдугаар сарын 6-нд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болоод, хойшилсон шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор болсон юм.
Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг баталгаажуулан ЭЦСИЙН ШИЙДВЭР-ийг гаргалаа.
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас зургаан сарын дараа буюу 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Харин Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгасан шийдвэрийг гаргалаа.
Ингэснээр Гацууртын алтны ордыг ашиглах эрх “Сентерра Гоулд” компанид ч Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид ч байхгүй боллоо.
Сэтгэгдэл ( 8 )
Сумяабазарт мэдэх юм байдгийнмуу хаа байсан хар тигисийн эрэг дэх тамань хотод нүүрс аваачиж зарах юм яриад зогсож байдаг нөхөр шүүдээ
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Ээба хужаа байсан нь даижиггүй.ОТ гэрээниы ард ч цаадах чинь байсан даа.
Ээба хужаа байсан нь даижиггүй.ОТ гэрээниы ард ч цаадах чинь байсан даа.
миний сэтгэгдлүүд хэм хэмжээ зөрчөөгүй л баймаар юм устгаад байх юм. за сэтгэгдэл бичиж болохгүй бол орохоо ч больё доо
баяр хүргэе
за ашгүй дээ олны эрх ашиг хангагдаж
энэний ард нөгөө элбэгдорж оролцсон аймшигтай наймаа байсан даа