“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат хүнсний ногооны салбараас гарч байгаагаа сошиал орчинд зарлалаа. "Харамсалтай нь хүнсний ногоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд байнгын алдагдал хүлээж, улмаар цаашид үргэлжлүүлэх боломжгүй хэмжээнд хүрлээ" гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.
Тус компани 2019 оны есдүгээр сарын 25-ны байдлаар 400 орчим га талбайд зургаан төрлийн хүнсний ногоо, гурван төрлийн хулуу тариалж, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 260 га талбайгаас 65 хувьтай ургац хураасан гэж мэдээлж байсан юм.
“Гацуурт” ХХК нь 2007 оноос хойш хүнсний ногооны үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн байна.Улмаар 2015 оноос эхлэн нэрийн дэлгүүр нээн, борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 3000 худалдааны цэгээр борлуулжээ.мТус компани нийт 454 га талбайд, 25 нэр төрлөөр, 150 сортын төмс, хүнсний ногоо тариалдаг гэж цахим хуудастаа дурдсан байна.
Гацуурт компани хүнсний ногооны салбараас гарахаар шийдлээ. pic.twitter.com/9hUv0NInwt
— Chinbat Lkhagva (@lchinbat) December 9, 2019
Сэтгэгдэл ( 4 )
Цадаж дээ..эсвэл хужаад зайгаа тавьж өгөх
Гацууртынхан болохгүй шүү ганц үндэсний үйлдвэрлэгч гарах юм бол сүйд болно.Үнэхээр хүнд хөдөлмөр тарих,тараах,хадгалах гээд ойлгож байна гэсэн ч битгий бууж өгөөрэй танай төмс сайхан амттай.
hujaa nogoo ihsehniee.
tegvel gants tums tarialah heregtei yadaj tumsuu sain tarihgui bol odoo ingeed hujaa nogoond darluulah bolchihloo tanaih shig ih nogoo tarialdag gazar bhgui odoo mongol yanaa urdaas l zoogood bj dee kkk\n