Дэлгүүрээс авсан салатны навчид амьд мэлхий байжээ

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Их Британид дэлгүүрээс худалдан авсан салатны навчнаас амьд мэлхий гарсан тухай ВВС дамжуулжээ.

Худалдан авагч салатны навчийг дэлгүүрт нь буцаан өгсөн бөгөөд мэлхийг Бэркшир гүнлэгийн Брекнелл хотын Хэвлийгээр явагчдыг аврах төвийн мэргэжилтэнд өгсөн байна. Харин мэлхий мэргэжилтнүүдийг мухардалд оруулаад байна. Амьд мэлхий хэрхэн навчин дунд орсныг гайхсаар байна. Нийлүүлэгч компаниуд дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэхээсээ өмнө тухайн ногоонуудыг ангилан ялгаж, сайтар угаасны дараа савладаг байна. Тиймээс мэлхий ажилчдын нүдэнд заавал өртсөн байх учиртай. Мэлхийг хаанаас гаралтай болохыг тогтоох хүртэл Хэвлийгээр явагчдыг аврах төвд байлгах гэнэ.

“The New York Post” сонинд бичсэнээр, салатны навчнууд дундаас гарч ирсэн мэлхийний төрлийг одоогоор тогтоогоогүй байгаа ч Их Британид тархсан Bufo bufo эсвэл Итали, Францад амьдардаг Bufo spinosus мэлхий байж магадгүй гэж таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top