Л.Чинбатын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Өнгөрөгч зургаадугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатын бусдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн.

Улмаар Л.Чинбатад холбогдох хоёр хавтаст хэргийг шалгаж дуусаад, өнгөрөгч наймдугаар сард прокурорт шилжүүлсэн боловч, прокурорын газраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар дахин прокурорт хүргүүлсэн байна.

Прокуророос, Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/, Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.66) 2023 оны 09 сарын 12

Шоронд явуул, тэр талх ганхуягтай цуг

0  |  0
Зочин(112.72.10.198) 2023 оны 09 сарын 12

Чинбат яллагдагч биш, бусад нь яллагдагч болчжээ. Хөөрхий

0  |  0
Зочин(112.72.10.198) 2023 оны 09 сарын 12

Нөгөө хэд маань яллагдагч болцсон уу. Черт гэж.

0  |  0
zochin(49.97.12.220) 2023 оны 09 сарын 12

bagch darga nariin hereg bugd Прокурорt deer gathaj thag ungruudug bolj ort shiidegdej duusdaggui tamiin oron ajil hiideg yum u ⁉️

0  |  0
Top